Нийтлэлч нартаа зориулан Онол, арга зүйн интерактив сургалтыг зохион байгуулав

Хэвлэл мэдээллийн салбарт олон эх сурвалжийн мэдээллийг тэнцвэртэй хүргэх бодлогыг гол зорилгоо болгон ажилладаг Пресс Центр Эм Эн (www.presscenter.mn) платформ нийтлэлч нартаа зориулан Онол, арга зүйн интерактив сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Нийтлэлч нартаа зориулан Онол, арга зүйн интерактив сургалтыг зохион байгуулав

Энэ удаагийн интерактив сургалтыг Сэтгүүл зүйн багш, Олон нийтийн мэдээлэл харилцааны зөвлөх мэргэжилтэн Ц.Чимиддондог багш удирдан явууллаа. Тэрээр 14 жил багшилж, 500 орчим сэтгүүлч бэлтгэн гаргасан туршлагатай.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн уг сургалт нь “Мөс хагалах” тоглоомоор эхэлсэн бол сэтгүүл зүйн бичвэрийн төрөл зүйлийн цогц мэдлэгийг олгож, асуудал хөндсөн өгүүлэл бичих ур чадварыг эзэмшүүлэх бүтээлч лекцүүдээр үргэлжилсэн юм. Мөн сургалтын хөтөлбөрийн сонирхолтой хэсэг нь сэдэв сонгох, Mind Map арга, Таборогийн хүснэгт хийх хэсэг байлаа. Харин сэтгүүл зүйн онолын хүрээнд Орчин цагийн бичвэрийн төрлийн нийтлэг бүтэц, тэдгээрийн ялгаа, эх сурвалж, төрөл, түвшин, тэдгээртэй харилцах зэрэг ойлголтуудыг багцлан хүргэсэн юм. Сургалтад хамрагдсан нийтлэлчдийн хувьд олон улсын туршлага болоод сэтгүүл зүйн онолын талаарх багц мэдээлэл олж авсан үр дүнтэй сургалт болсныг онцолж байлаа.

Өгүүлэл уншиж анализ хийж буй байдал
Өгүүлэл уншиж анализ хийж буй байдал
Өгүүлэл уншиж анализ хийж буй байдал
Өгүүлэл уншиж анализ хийж буй байдал
Өгүүлэл уншиж анализ хийж буй байдал
Өгүүлэл уншиж анализ хийж буй байдал

Өнөөдрийн байдлаар мэргэжлийн сэтгүүлч, салбар бүрийн эксперт нараас бүрдсэн 200 орчим нийтлэлч Пресс Центр Эм Эн платформоор дамжуулан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бичвэрээ олон нийтэд хүргэсээр байна. Монгол Улсаас гадна АНУ, Унгар, Беларусь, Турк, Австри, Солонгос, Япон, Хятад улсад амьдардаг нийтлэлч нар нэгджээ.

Цаашид нийтлэлчдийнхээ бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ, сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn