О.Одбаяр: Олимпын хөдөлгөөнд хана биш гүүр барина

Тэрээр энэ удаад МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон шалтгаанаа “хана биш гүүр барина” хэмээн тодотгосон юм.
О.Одбаяр: Олимпын хөдөлгөөнд хана биш гүүр барина

Монголын Үндэсний Олимпын Хорооны ээлжит чуулган явагдахад бэлэн болоод байна. Энэ удаагийн чуулган Монголын спортын салбарын гол төлөөлөгчид цуглаж, ирэх олимпын циклд тус байгууллагыг удирдах эрхэмүүдийг сонгоно гэдгээрээ онцлогтой. МҮОХ-ны чуулган 4 жил тутамд явагддаг уламжлалтай ч цар тахлын улмаас хойшилсоор гуравдугаар сарын 28-нд товлогдсон юм.

Уг чуулганаас хамгийн өндөр хүлээлт дагуулж буй үйл явдал нь сонгуулийн өрсөлдөөн байх нь гарцаагүй. Тэр дундаас дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нийт 9 эрхэм өрсөлдөхөөр нэр дэвшүүлсэн нь олны анхаарлыг татаж буй. Бид энэ дундаас МҮОХ-ны чуулганы төлөөлөгч О.Одбаярыг онцлон, түүний спортын замнал, төлөвлөгөөний талаар ярилцсан юм.

Киев хотноо биеийн тамирын багш-дасгалжуулагчийн мэргэжлээр суралцсан тэрээр шилжилтийн үед волейбол, сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, волейболын эмэгтэй шигшээ багийг дасгалжуулж байсан нэгэн. Өдгөө санхүү, харилцаа холбоо, даатгал, хөрөнгө оруулалтын салбарт бизнесийн идэвхтэй ажилладаг О.Одбаяр мөн төр, хувийн хэвшилд ажиллах хугацаандаа ч спортын салбараас холдолгүй хүчин зүтгэж, олон баг, тамирчдыг санхүүгээр дэмжиж, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Тэрээр энэ удаад МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон шалтгаанаа “хана биш гүүр барина” хэмээн тодотгосон юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn