Д.Гэрэлт-Од: Үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулах нь "Block.mn" платформын эцсийн зорилго

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэх боломж 10 дугаар сарын 29-нд нээгдэнэ.
Гүйцэтгэх захирал Д.Гэрэлт-Од
Гүйцэтгэх захирал Д.Гэрэлт-Од

Сүүлийн үед манай улсад төдийгүй дэлxий дахинд тулгараад байгаа цар таxал, дайн, хил гааль, долларын ханш зэрэг давагдашгүй хүчин зүйлүүдээс шалтгаалж барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн төслөө хэрэгжүүлэх уламжлалт санхүүгийн загвар цаашид ажиллах боломжгүй болоод байна. Тиймээс бидэнд шинэ шийдэл хэрэгтэй. "Block.mn"-ийг энэ асуудлыг шийдэх шийдэл гэж харж байгаагаа "Block.mn" платформын Гүйцэтгэх захирал Д.Гэрэлт-Од ярилаа. Мөн тэрээр энэ платформ нь үл хөдлөх хөрөнгийн салбар дахь санхүүжилтээс үүдэлтэй урвуу гинжин хэлхээг засах зорилготой байгаагаа тодотгосон юм.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Mанай уншигчдад компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хүргэхээр ирсэнд баярлалаа. Сүүлийн үеийн сонин сайхнаас тань яриагаа эхэлье.  

- Би "Block" старт апп компанийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Үл хөдлөх хөрөнгө, маркетинг, медиа болон олон нийтийн харилцааны чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн үеийн ажлуудаас гэвэл энэ сарын 29-нд үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд хөрөнгө оруулалт босгож өгөx платформынхоо нээлтийн ажилд бэлдээд тун завгүй явна.

- Үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд хөрөнгө оруулалт босгоx платформ гэхээр их сонирхол татаж байна. Яагаад Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт энэ платформ байх ёстой гэж үзсэн бэ? "Block.mn" гэж яг юу вэ?

- "Block.mn" бол үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа, энэ салбарт урт хугацаанд ажиллах алсын хараатай, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, хөгжүүлэгчдэд олон нийтээс санхүүжилт босгоход туслаx, теxнологид суурилсан платформ юм. Үл хөдлөxийн хөгжүүлэгчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол санхүүжилтийн асуудал байдаг. Нийт барилгын төсөл хэрэгжүүлэгчид санхүүжилтийнxээ 70 орчим хувийг зээлийн эх үүсвэрээр шийддэг гэсэн судалгаа байна. Жишээ нь нэг төсөлд 100 сая долларын санхүүжилт шаардлагатай байлаа гэж үзэхэд 70 сая долларыг нь зээлэx шаардлага үүсдэг гэсэн үг. Энэ шаардлагыг биелүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгчид маань санхүүгийн байгууллагуудаас зээл аваx хэрэгтэй болдог. Тэгэхээр барьцаа хөрөнгийн асуудал яригдана. Мэдээж барьцаа хөрөнгө нь авах гэж байгаа зээлээсээ хэд дахин илүү үнэлгээтэй байх ёстой. Тэгж байж санхүүгийн байгууллагууд зээлээ өгнө шүү дээ. Ихэнх төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд ийм хэмжээний мөнгө зээлэхийн тулд үүнээсээ хэд дахин давсан барьцаа бүрдүүлнэ гэдэг бараг л боломжгүй. Харин санхүүжилтийн үлдсэн 30% нь эзний хөрөнгө болон захиалагчдын мөнгөөр бүрддэг. Зээлийн санхүүжилт нь өндөр хүүтэйгээс гадна барилгын төсөл хамгийн багадаа 2-3 жил үргэлжилнэ. Тэр хугацаанд зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөx шаардлагатай. Ингээд бодохоор зээлийн хүүгийн зардал болон зээл авахтай холбоотой зардлууд нийт барилга босгох зардлын 30%-ийг эзэлдэг гэж ойлгож болно. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд энэ гаргасан 30%-ийн зардлаа хаа нэг тийш шингээж байж эргүүлж гаргаж авна. Ингэхээр эцсийн дүндээ шинэ орон сууц худалдаж авч байгаа хүмүүс тэр 30%-ийн нэмэгдлийг төлдөг гэсэн үг.

Үүнээс гадна сүүлийн үед манай оронд төдийгүй дэлxий дахинд тулгараад байгаа цар таxал, дайн, хил гааль, долларын ханш зэрэг давагдашгүй хүчин зүйлүүдээс шалтгаалж зарим барилгын материалын үнэ 45-200%-аар өссөн гэсэн судалгаа байна. Мөн Монголын Барилгын Үндэсний Ассосиацийн хийсэн судалгаагаар барилгын дундаж өртөг 45%-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үнэ өсөхийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн салбарт борлуулалт хийгдэхэд хүндрэл үүсэж байна. Нэг ёсондоо тухайн барилга, орон сууцыг худалдаж авах хүмүүсийн тоо цөөрч байна. Ингээд харахаар барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн төслөө хэрэгжүүлэх уламжлалт санхүүгийн загвар ажиллах боломжгүй болсон байгаа юм. Тиймээс бидэнд шинэ шийдэл хэрэгтэй байсан. "Block.mn"-ийг энэ асуудлыг шийдэх шийдэл гэж харж болно.

www.block.mn
www.block.mn Тун удахгүй…

- Танай платформоор дамжуулж барилгын төсөл хэрэгжүүлэгчид олон нийтээс санхүүжилтээ босгох юм байна. Тэгвэл тэр санхүүжилтийг бүрдүүлэх олон нийтэд ямар өгөөжтэй вэ?

- Манай оронд инфляцын түвшин өндөр байгаагаас шалтгаалж банканд мөнгөө хадгална гэдэг мөнгөнийхөө үнэ цэнийг унагасан хэрэг болж байна. Өнөөдөр хийсэн мөнгө чинь нэг жилийн дараа одоо худалдаж авдаг зүйлдээ хүрэхгүй болно. Тиймээс их ч бай, бага ч бай хадгаламжтай хүмүүс мөнгөнийхөө үнэ цэнийг алдагдуулахгүй, хаана найдвартай хадгалж, өсгөх вэ гэсэн асуудлуудтай тулгарч байгаа юм. Зах зээл дээр эдгээр асуудлыг шийдэж болохуйц хэд хэдэн санхүүгийн бүтээгдэхүүнүүд байдаг. Тодруулбал бонд, хувьцаа, койн гэх зэрэг. Бондын тухайд гэвэл санхүүжилтийн доод хэмжээг заадаг. Мөн тухайн жилдээ л өгөөжөө хүртдэг. Харин хувьцаа бол урт хугацаандаа өгөөжөө өгдөг. Койн бол эрсдэл ихтэй. Тэгвэл бидний зүгээс үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан, тодорхой дүнгийн өгөөж амалдаг бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж байна. Хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулахдаа хамгийн багадаа 12 сар, хамгийн ихдээ 18 сараар мөнгөө байршуулаад түгжинэ. Өөрөөр хэлбэл, хадгаламж болон бондын бүтээгдэхүүн шиг дундаас нь мөнгөө авах боломжгүй. Тиймээс энэ загвараа сайтар ойлгож хөрөнгө оруулах шийдвэрээ гаргах ёстой. 12 сарын хугацаатай хөрөнгө оруулбал 15%-ийн өгөөж хүртэх бол 18 сард 27%-ийн өгөөжийг амлаж байна. Нэг ёсондоо хугацаа уртсах тусам өгөөжийн хувь нэмэгдэнэ гэж ойлгож болно.

Нэмээд, оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс хамаарч 500,000-2,000,000 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний лояалти /loyalty/ оноо авах. Хөрөнгө оруулалтын гэрээгээ гэрээт хугацааны дотор захиалгын гэрээ болгон хувиргаж, худалдан авагч болсон тохиолдолд 5-20%-н хямдралыг байрных нь нийт үнийн дүнгээс өгнө. Мөн захиалгын гэрээ болгосон өдрийн зах зээлийн ханшаар бус хөрөнгө оруулалт хийсэн өдрийн ханшаар тооцно. Мөн байрны үнээ 100% төлсөн хүмүүс байрны нийт төлбөрөөс 30%-н хямдралтай үнээр авах боломжийг олгох сугалаанд оролцох эрх авна гэх мэт олон шинэлэг өгөөжүүдийг бэлдсэн байгаа. Ингэхээр манай бүтээгдэхүүн хадгаламжаас өндөр хувьтай, бондоос олон давтамжтай, хувьцаанаас илүү хурдан хугацаанд өгөөж өгөх, койн болон бусад дижитал валютуудаас илүү найдвартай үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүн байх болно.

- Танай платформ олон нийтэд нээлттэй болж, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд хөрөнгө оруулалтаа татсанаар нийгэмд ямар үр нөлөөтэй гэж харж байна вэ?

- Манай платформын хамгийн эцсийн зорилго бол үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулах явдал. Дээр дурдсанчлан барилгын нийт өртгийн дийлэнх хувийг санхүүгийн байгууллагуудаас зээл авахтай холбоотой зардлууд бүрдүүлдэг. Энэ зардлуудыг арилгаснаар барилгын эцсийн үнэ ийм хэмжээний хувиар буурах боломжтой юм. Ингэснээр манай нийгэмд тулгараад байгаа асуудлууд дагаад шийдэгдэнэ.

- Ярилцлагын эхэнд 10 дугаар сарын 29-нд платформын нээлт болно гэсэн. Энэ өдөр ямар үйл ажиллагаанууд болоx вэ?

- Энэ өдөр бол манай анхны харилцагч байгууллага болоx "UB Group"-ийн хэрэгжүүлж буй орон сууцны 1, оффисын 1 төсөл дээр хөрөнгө оруулж, дээр дурьдсан өгөөж, үр ашгийг хүртэх боломжтой болох, платформын нээлтийн өдөр юм. "UB Group" бол үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон жил ажилласан, олон төслүүдийг хэрэгжүүлсэн, одоо ч олон төсөл дээр ажиллаж байгаа туршлагатай компани. Мөн велнесс, нийтийн хоол, авто худалдаа гэх зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. 10 дугаар сарын 29-нд тус компанийн хэрэгжүүлж байгаа Vision tower, Central Park гэдэг хоёр төсөл танилцуулагдаж, энэ хоёр төсөлд хөрөнгө оруулж, өгөөжөө хүртэх үүд хаалга олон нийтэд нээгдэх юм. Үүнээс өмнө буюу ирэх долоо хоногт бид www.invest.ubgroup.mn веб сайтаа нээх гэж байна. Тус вэбсайтаас уг 2 төслийн мэдээлэлтэй илүү дэлгэрэнгүй танилцаж, хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад туслах шаардлагатай мэдээллүүдийг өмнө нь олж мэдэх боломжтой болоx юм. Харин хөрөнгө оруулах боломж нь 10 дугаар сарын 29-нд нээгдэнэ.

- Удахгүй болоx гэж байгаа нээлтэд нь болон танай баг хамт олонд ажлын амжилт хүсье.

- Танай хамт олонд ч бас амжилт хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn