Үйлчилгээний нөхцөл


НЭГ. Пресс Центрийн эрх, үүрэг

  1. Бэлтгэн ирүүлсэн мэдээ, нийтлэлийн үг үсэг, утга агуулга болон найруулга зүйн анхны утга, агуулгыг алдагдуулахгүй байдлаар хянан тохиолдуулна.
  2. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нийтлэхээс өмнө хуульчаас зөвлөмж, зөвлөгөө авах, хуульчаас ирүүлсэн зөвлөмж дээр үндэслэн нийтлэх эсвэл нийтлэхээс татгалзах эрхтэй.
  3. Илтэд хууль зөрчсөн, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан зэрэг бусад редакцын бодлогыг зөрчсөн гэж Пресс Центр платформын зүгээс үзвэл уг мэдээ, нийтлэлийг нийтлэхээс татгалзах эрхтэй.
  4. Мэдээ болон мэдээллийн эх үүсвэр болон бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллийг нийтлэгчээс нь тодруулж лавлах эрхтэй.
  5. Платформ дээрх бүртгэлийн тохиргоог үнэн бодит хүсэлтийн дагуу засварлаж янзлах эрхтэй.
  6. Бэлтгэсэн мэдээг нийтлэхээс өмнө эх сурвалж болон давтагдсан эсэхийг шалгаж баталгаажуулсны үндсэн дээр нийтлэх үүрэгтэй.
  7. Пресс Центр нь чөлөөт уран бүтээлчдэд тохирох эрх бүхий бүртгэлийг платформ дээр нээж өгч бүртгэлийг хөтлөх үүрэгтэй.
  8. Чөлөөт уран бүтээлчдийн бэлдэж өгсөн мэдээ, мэдээллийн үндсэн агуулгыг өөрчилж гуйвуулахгүй байх үүрэгтэй.
  9. Чөлөөт уран бүтээлчдийн хувийн мэдээллийг хууль эрх зүйн шаардлагаас бусад тохиолдолд нууцлах үүрэгтэй.
  10. Пресс Центр платформ нь мэдээ болон мэдээлэл бэлтгэгдээд "submit/нийтлүүлэх хүсэлт" илгээсэн тухай бүрд нь цаг алдахгүй шаардлагатай тойм хийж/хянан тохиолдуулж платформ дээр нийтлэх үүрэгтэй.
  11. Чөлөөт уран бүтээлч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд платформд нийтлэгчийн зүгээс нэвтрэх эрхийг тодорхой хугацаанд хязгаарлах эрхтэй.
  12. Чөлөөт уран бүтээлчдээс платформын талаар санал гомдлыг +976-77000440 дугаар болон freelancer@presscenter.mn гэсэн цахим хаягаар хүлээн авч санал хүсэлтийн дагуу сайжруулах үүрэгтэй.

ХОЁР. Чөлөөт уран бүтээлчдийн эрх, үүрэг

  1. Чөлөөт уран бүтээлч нь өөрийн бэлдсэн мэдээ, мэдээллээ нийгэмд хараат бусаар түгээх эрхтэй.
  2. Чөлөөт уран бүтээлч нь өөрийн бэлдсэн мэдээ, мэдээллээ нийтлэгдсэн болон нийтлэгдээгүй статус дээр тодруулах, нийтлэгдээгүй мэдээ, нийтлэл дээр тайлбар авах эрхтэй.
  3. Чөлөөт уран бүтээлч нь нийтлэх мэдээллийн агуулга, зураг болон видео контентыг өөрийн мэдээ нийтлэлд зориулан байрлуулах эрхтэй.
  4. Чөлөөт уран бүтээлч нь мэдээ, мэдээллийн төрөл зүйл, утга, хэлбэрийг чөлөөтэй сонгох эрхтэй.
  5. Чөлөөт уран бүтээлч нь мэдээ, мэдээллийг платформ дээр нийтлэгдэхээс өмнө мэдээллийн нооргийг шинэчилж янзлах эрхтэй.
  6. Чөлөөт уран бүтээлч нь өдөрт хэдэн ч мэдээ, мэдээлэл оруулах эрхтэй.
  7. Чөлөөт уран бүтээлч нь платформ дээр уран бүтээлчийн нэрээ чөлөөтэй сонгож мэдээ болон нийтлэлээ нийтлэх эрхтэй.
  8. Чөлөөт уран бүтээлч нь мэдээ, мэдээллээ бэлтгэгдээд "submit/нийтлүүлэх хүсэлт" илгээсэн тухай бүрд нь цаг алдахгүй шаардлагатай тойм хийж/редакцлаж вэб хуудас дээр байршуулахыг шаардах эрхтэй.
  9. Чөлөөт уран бүтээлч нь платформ үйл ажиллагааны талаар санал гомдлоо +976-77000440 дугаар болон freelancer@presscenter.mn цахим хаягаар хүссэн үедээ нээлттэй илэрхийлэх эрхтэй.
  10. Чөлөөт уран бүтээлч нь Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04-р сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах үүрэгтэй.
  11. Чөлөөт уран бүтээлч нь өөрийн байрлуулсан аливаа мэдээллийн эх үүсвэрийг үнэн бодитоор мэдээлэх үүрэгтэй.
  12. Чөлөөт уран бүтээлч нь мэдээ болон мэдээллээ бэлдэхдээ найруулга, үг зүй, дүрмийн алдаагүй бэлтгэх үүрэгтэй.
  13. Чөлөөт уран бүтээлч нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
  14. Чөлөөт уран бүтээлч нь бусдын бүтээлийг хуулбарлахгүй өөрөө бэлдэх /судалгаа, орчуулга гэх мэт/ үүрэгтэй.
  15. Чөлөөт уран бүтээлч нь мэдээ, мэдээлэлдээ өөрийн эзэмшлийн бус дуу, зураг, бичлэг ашиглах бол заавал эх сурвалжийг нь дурдсан байх үүрэгтэй.
  16. Чөлөөт уран бүтээлч нь Пресс Центр платформ дээр бэлдэж буй аливаа мэдээ, мэдээллээ бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг платформ болон мэдээллийн сайт дээр давхардуулан байршуулахгүй байх үүрэгтэй.
  17. Чөлөөт уран бүтээлчийн нийтлэхээр бэлдсэн мэдээ, мэдээлэл нь хуулийн хүрээнд байх ба аливаа хууль зөрчөөгүй байх үүрэгтэй.
  18. Чөлөөт уран бүтээлчийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь илтэд хууль зөрчсөн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй байх үүрэгтэй.
  19. Чөлөөт уран бүтээлч нь өөрийн бэлтгэн нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл бүрд хариуцлага хүлээх үүрэгтэй.
  20. Чөлөөт уран бүтээлч нь платформ дээр бүртгэл нээлгэх хувийн мэдээллээ үнэн бодитойгоор гаргаж өгөх үүрэгтэй.
Press Center
www.presscenter.mn