Уэйн Гретцкигийн өмсгөл 1.45 сая доллароор зарагдаж дээд амжилт тогтоов

Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн 1987-1988 оны улирлын шигшээ цувралд өмсөж байсан өмсгөл дуудлага худалдаагаар 1.45 сая доллароор зарагдаж дээд амжилт тогтоожээ. Гретцки тухайн улиралд Эдмонтон Ойлерс багийн хамтаар Стэнлийн цомын эзэн болж байсан юм.
Уэйн Гретцкигийн өмсгөл 1.45 сая доллароор зарагдаж дээд амжилт тогтоов

АНУ-ын Аризона мужийн Скотсдейл хотод болсон дуудлага худалдаагаар "Домогт нэгэн" хочит Уэйн Гретцкигийн өмсгөл 1.45 сая долларт хүрч, хоккейн хамгийн үнэтэй өмсгөл болон бүртгэгджээ. Өмнө нь Канадын хоккейчин Пол Хендерсоны 1972 онд "Summit Series" тэмцээнд өмсөж байсан өмсгөл 1.3 сая доллароор зарагдан дээд амжилт тогтоож байсан юм.

1988 онд Стэнлийн цомын төлөө Эдмонтон Ойлерс, Бостон Бруйнс багууд шалгаран өрсөлдсөн бөгөөд цувралын сүүлийн буюу 4 дэx тоглолтод Уэйн Гретцки энэхүү өмсгөлөө өмсжээ. Тэрээр тухайн улирлын плэй-оффын 18 тоглолтод нийт 31 оновчтой дамжуулалт өгч плэй-оффын дээд амжилтыг шинэчилж байсан юм. Мөн плэй-оффын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж, Эдмонтон Ойлерс багийн 4 дэx аваргын цомыг авчирсан түүхтэй.

Мөн энэ өдрийн дуудлага худалдаагаар Уэйн Гретцкигийн шигшээ тоглолтод өмссөн бээлий 204 мянган доллароор зарагдсан байна. Нэмж сонирхуулахад Аргентиний домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн 1986 оны ДАШТ-ээр өмссөн өмсгөл 9.28 сая доллароор зарагдаж, хамгийн үнэтэй спортын өмсгөл болсон билээ.

Эх сурвалж: ESPN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn