Василий Ломаченко Украинд үлдэж, Жорж Камбосостой тулалдахаас татгалзлаа

Украины алдарт боксчин Василий Ломаченко гурван холбооны хөнгөн жингийн аварга Жорж Камбосостой тулалдахаар тохиролцоод байсан билээ. Гэвч түүний хувьд эх орондоо үлдэж, нутаг дэвсгэрээ хамгаалах батальонд үргэлжлүүлэн хүчин зүтгэхээр болсон байна.
Василий Ломаченко Украинд үлдэж, Жорж Камбосостой тулалдахаас татгалзлаа

Мэргэжлийн боксын WBA, WBO холбооны хөнгөн жингийн аварга асан Василий Ломаченко өнгөрсөн сард Австрали боксчин Жорж Камбосостой тулалдах гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр боксчны тулаан ирэх 6 дугаар сарын 5-нд Австрали улсын Мельбурн хотноо болохоор товлогдоод байсан юм. Гэсэн ч түүнийг тус гэрээнд гарын үсэг зурсны дараа Орос-Украины хоорондын зөрчил эхэлсэн.

Улмаар Ломаченко эх орноо хамгаалаx батальонд хүчин зүтгэхээр болсноор тулалдах боломжгүй болсон байна. Энэ талаар Камбасосын төлөөлөгч Лу ДиБелла "Бид түүний гаргасан ямар ч шийдвэрийг хүндэтгэнэ. Эх орноос илүү үнэ цэнтэй тулаан гэж байхгүй. Манай багийн зүгээс түүнд хангалттай хугацааг олгох болно" гэж мэдэгдсэн байна.

34 настай Ломаченкогийн хувьд мэргэжил бокст хөл тавихаасаа өмнө сонирхогчдын боксоор олимпын наадам болон дэлxийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр хоёр удаа түрүүлж байсан шилдэг боксчин юм. Харин мэргэжлийн рингд 2013 оноос хойш тулалдсан бөгөөд энэ хугацаанд 18 тулаан хийж, 16 ялж, хоёр ялагджээ. Тэрээр сүүлийн тулаанаа өнгөрсөн оны 12 дугаар сард Гана улсын боксчин Ричард Коммигийн эсрэг хийж, оноогоор ялалт байгуулсан билээ.

Эх сурвалж: ESPN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn