
Бөөрөнцөг түлхэлтийн шилдэг эмэгтэй тамирчин Валери Адамс 37 насандаа зодог тайллаа. Түүний хувьд 14 насандаа их спорттой амьдралаа холбож, 2004 онд 20 настайдаа Афины олимпод оролцсон. Тэрээр анхныхаа олимпоос медаль хүртэж чадаагүй ч Бээжин болон Лондоны олимпын наадмуудад дараалан түрүүлсэн билээ. Мөн 2016 оны Риогийн олимпоос мөнгөн медаль, өнгөрсөн зуны Токиогийн олимпоос хүрэл медаль тус тус хүртэж шагналын тавцанд зогссон. Валери Адамсын замналынх нь оргил жилүүд 2010-2014 оны хооронд тохиосон бөгөөд энэ хугацаанд олон улсын 56 тэмцээнд дараалан түрүүлж ховор амжилтыг тогтоож байсан юм.
Мөн тэрээр ДАШТ-д 4, Дэлxийн цомд 2, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд 3 удаа тус тус түрүүлж байжээ. Бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр дэлxийн тавцанд үнэмлэхүй амжилтыг үзүүлсэн Валери тамирчны карьераа өндөрлүүлсэн ч хойч үеийн залуусаа бэлтгэхэд өөрийн ур чадвараа зориулах болно гэж мэдэгдсэн байна. Нэмж сонирхуулахад алдарт тамирчны төрсөн дүү нь NBA-ийн Mемфис Гриззлес багийн төвийн тоглогч Стивен Адамс юм.