
Өнгөрсөн 2 дугаар сард ОXУ, Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш спортын олон холбоод ОXУ болон Беларусын баг тамирчдад хориг арга хэмжээ авч, тэмцээн уралдаануудад оролцох эрхийг нь хязгаарлаж эхэлсэн. Тус хориг арга хэмжээний эхлэлийг тавьж, спортын ертөнцөд "шүгэл үлээсэн" Европын хөлбөмбөгийн холбоо өөрсдийн байр сууриа ирэх улирал ч мөн үргэлжлүүлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Тодруулбал ирэх 7 дугаар сард Англи улсад зохиогдох Европын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байсан Оросын багийг хасаж, Португалын багт эрхийг нь шилжүүлсэн байна. Мөн 2028 болон 2032 оны Европын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ОXУ-ын хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн ирэх улирал ОXУ-ын клубүүд Аваргуудын лиг, Европа лиг, Конференц лигийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй болжээ. ЕXБX-оос зохион байгуулдаг клубүүдийн түвшний хамгийн нэр хүндтэй тэмцээн болоx Аваргуудын лигийн энэ улирлын шигшээ тоглолт Санкт-Петербург хотод болоxоор товлогдоод байсан зохион байгуулагчид Францын Парис хот руу шилжүүлсэн билээ.
Эх сурвалж: CNN