Тайсон Фьюри бахдам замналаа ялалтаар өндөрлүүлэв

Мэргэжлийн боксын "WBC" холбооны хүнд жингийн аварга Тайсон Фьюригийн аваргын бүс хамгаалах ээлжит тулаан өнгөрсөн ням гарагт боллоо. Тэрээр тус холбооны түр бүсийг эзэшигч Диллиан Уайтын эсрэг тулалдсан байна.
Тайсон Фьюри бахдам замналаа ялалтаар өндөрлүүлэв

"WBC" холбооны хүнд жингийн бүс нэгтгэх тулаан Англи улсын нийслэл Лондон хотын алдарт Вэмбли цэнгэлдэхэд 94 мянга гаруй үзэгчтэйгээр зохион байгуулагдлаа. 33 настай Британи боксчин Тайсон Фьюригийн хувьд 2020 онд тус холбооны аварга болсон бөгөөд мэргэжлийн рингд 31 ялж, 1 тэнцсэн амжилттай байсан. Тэрээр өнгөрсөн оны 10 дугаар сард АНУ-ын боксчин Деонтей Уайлдерыг ялж, аваргын бүсээ анх удаа хамгаалсан. Харин түүний нутаг нэгт Диллиан Уайтын хувьд өнгөрсөн оны 3 дугаар сард ОXУ-ын боксчин Александр Поветкинийг буулган авч, "WBC" холбооны түр бүсийг өөрийн болгосон. 34 настай Уайт мэргэжлийн замналдаа 30 тулаан хийж, 28 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй байсан.

Нутаг дээрээ тулалдсан хоёр Британи боксчны тулаан бүтэн үргэлжилсэнгүй. Тулааны 6-р үед Тайсон Фьюри теxникийн илт давуугаар өрсөлдөгчөө буулган авчээ. Ийнхүү тэрээр замналынхаа 32 даxь ялалтыг авч, аваргын бүсээ 2 даxь удаагаа хамгааллаа. Фьюри тулааны дараа мэргэжлийн боксоос зодог тайлж байгаагаа зарласан байна. Ингэснээр түүний хувьд хүнд жинд нэг ч ялагдалгүй зодог тайлсан домогт Рокки Марчианогоос хойших хоёр даxь боксчин болж түүхэнд нэрээ үлдээлээ.

Эх сурвалж: ESPN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn