У.Хүрэлсүх: Ёс зүйгүй тамирчдад хариуцлага тооцдог байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд өнөөдөр болж буй Үндэсний спортын анхдугаар их чуулганы нээлтэд оролцож үг хэлэв.
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй тамирчдад хариуцлага тооцдог байх ёстой

Үндэсний спортын анхдугаар их чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд тэрээр нээлтийн үг хэлэв.

Үндэсний спортын чуулганыг анх удаа ийн хийж байгаа бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас төлөөлөгчид оролцож байна. Монголчууд бид сүүлийн 2 жил цар тахлын улмаас Монгол наадмаа өмнөх шигээ өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй. Энэ бүгдээс үүдэн үндэсний гэх тодотголтой спортын төрлүүдээ дэмжин хөгжүүлэхэд анхаарах шаардлага тулгарч байна.

Дэлхийд бие өв тэгш монгол иргэнийг хүмүүжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч нээлтийн үгэндээ онцлов. Мөн үндэсний спортын мөсний шагайн харваа, бие хамгаалах урлаг зэрэг төрлүүдийг хүүхэд залуустаа зааж сургах, дэлхийд сурталчлах, хөгжүүлэн дэлгэрүүлэх шаардлагатай байгааг хэлэв. Үндэсний спортоороо хичээллэдэг эрүүл өв тэгш биетэй монгол хүнийг сургаж хүмүүжүүлэхийн зэрэгцээ ялалтын төлөө цаг наргүй хичээл зүтгэл гаргадаг нэр алдарт хүрсэн тамирчдад ч хандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрээр “ Ёс зүйгүй үйлдэл, авир гаргасан тамирчдад хариуцлага тооцдог байх ёстой. Энэ талаар хууль дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага бий” гэв. Цаашид Төрийн тэргүүний зүгээс үндэсний биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхийг дэмжих аж.

Чуулганы индрээс үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням үг хэлэхдээ спортын төрөлд хориотой бодис, эм хэрэглэх, бусдаас илүү амжилтад хүрэх явдлыг шүүмжилж үндэсний бөхийн аваа наймаалах зөрчлийг багасгах бодит ажил болгож хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг хэлэв. Ингэхдээ ЕБС-д үндэсний бөхийн хичээлийг оруулах санал гаргав.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn