Ёкозүна Тэрүнофүжи Хару башёгийн хоёр дахь өдөр ялагдав

Анх удаагаа комүсүби цол хүртэн барилдаж буй Хоошёорюү эхний хоёр өдөр ялагдлаа.
Ёкозүна Тэрүнофүжи Хару башёгийн хоёр дахь өдөр ялагдав

Мэргэжлийн сумогийн Хару башёгийн хоёр дахь өдрийн сүүлчийн барилдаан дуулиантай боллоо.

Японы Эзэн хааны цомыг зургаан удаа хүртсэн 30 настай ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 1 дээрээс босон барилдаж буй Дайешод түлхүүлэн дохёгоос гарч, ялагдал хүлээлээ.

Энэ өдөр Монголын хоёр залуу бөх Макүүчи зиндаанд тааран барилдсан нь 25 настай Кирибаяма Б.Лхагвасүрэн, 22 настай комүсүби Хоошёорюү С.Бямбасүрэн нар байлаа. Хоошёорюүг довтлоход нь Кирибаяма мавашины барьц авмагцаа дагуулж мушгиад давсан. Анх удаагаа комүсүби цол хүртэн барилдаж буй Хоошёорюү эхний хоёр өдөр ялагдлаа. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн нэг даваа, нэг унаатай боллоо.

Макүүчи зиндааны хамгийн ахмад бөх, 37 настай Тамаваши Б.Мөнх-Оргил Абид ялагдаж хоёр унаатай болсон бол улсын арслан Бандийн Ганбаатарын хүү Чиёшома Г.Мөнхсайхан Окиноумиг хөмөрч давснаар хоёр даваатай явна.

Харин Ичиножо А.Ичинноров озэки Такакэйшод цүппари хийх ямар ч боломж өгөлгүй, баглан барьж түрж гаргаснаар нэг даваа, нэг унаатай болоод байна.

Өнөөдөр ёкозүна Тэрүнофүжи Уратай, Хоошёорюү С.Бямбасүрэн озэки Такакэйшотой, Кирибаяма Б.Лхагвасүрэн сэкиваке Абитай, Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Таканошотой, Ичиножо А.Ичинноров озэки Шодайтай, Чиёшома Г.Мөнхсайхан Такаясүтай оноолт таарчээ.

Эх сурвалж: www.sumo.or.jp

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn