"WBO" холбооны хагас хүнд жингийн аварга Жое Смитийн өрсөлдөгч солигдлоо

Мэргэжлийн боксын "WBO" (World Boxing Organization) холбооны хагас хүнд жингийн аварга АНУ-ын боксчин Жое Смит Жуниор аваргын бүс хамгаалах эхний тулаанаа ирэх Бямба гарагт хийнэ. Тэрээр Британи боксчин Каллум Жонсонтой тулалдахаар товлогдоод байсан ч Жонсон Ковид-19 халдвар авснаар тулалдах боломжгүй болжээ.
"WBO" холбооны хагас хүнд жингийн аварга Жое Смитийн өрсөлдөгч солигдлоо

Энэ жил 32 настай Жое Смит Жуниорын хувьд өнгөрсөн оны 4 дүгээр сард ОXУ-ын боксчин Максим Власовтой тулалдан оноогоор ялж, WBO холбооны хагас хүнд жингийн дэлxийн аварга болсон. Түүний хувьд мэргэжлийн рингд нийт 30 тулаан хийж, 27 ялж, 3 ялагдсан амжилттай байгаа юм. Харин Каллум Жонсоныг орлож түүнтэй тулалдахаар болсон Стив Гефрард нь мэргэжлийн замналдаа 20 тулалдаж, 18 ялж, 2 ялагдсан бөгөөд өмнө нь нэг ч удаа аваргын бүсний төлөө тулалдаж байгаагүй юм. 31 настай Америк боксчны хувьд жингийнхээ чансаанд эхний аравт багтаагүй байгаа ч ийнхүү аваргын бүсний төлөө тулалдахаар болсон нь бокс сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байна. Хоёр боксчны тулаан 1 дүгээр сарын 15-нд АНУ-ын Нью-Йорк мужийн Веронад байрлаx "Turning Stone" цогцолборт болно.

Олон мэргэжилтнүүд энэ тулааныг хүч тэнцвэргүй тулаан болно гэж үзэж байгаа ч боксын ертөнцөд хүлээлтийг давж, дуулиан тарьсан боксчид үеийн үед байсан билээ. Хамгийн сүүлд Украйны хүнд жингийн боксчин Олександр Усик Британийн дийлдэшгүй гэгдэж байсан Энтони Жошуаг нутагт нь буулган авч, гурван холбооны аварга болж байсныг мартах учиргүй.

Эх сурвалж: ESPN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn