Реал Мадрид клуб "Эль Класико"-д 100 дахь ялалтаа байгууллаа

Испанийн супер цомын тэмцээний хагас шигшээ шатны эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Саудын Араб улсын Рияд хотын Кинг Фаxд цэнгэлдэх хүрээлэнд Реал Мадрид, Барселона клубүүд тоглосон юм.
Реал Мадрид клуб "Эль Класико"-д 100 дахь ялалтаа байгууллаа

Испанийн хамгийн арвин түүхтэй шилдэг, клубүүд болоx Реал Мадрид болон Барселона гэсэн хоёр хүчирхэг клубийн тоглолтыг Эль Класико гэж нэрлэдэг. Хоёр баг өмнө нь бүх тэмцээний 247 удаа учраа тааран тоглоxод 99-т нь Эзэн хааны баг хожсон бол 96-д нь Каталоны баг хожиж, 52 тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ. Реал Мадрид клубийн хувьд тус тэмцээнд 11 удаа түрүүлж байсан. Харин Барселона клуб 13 удаа Испанийн супер цомыг өргөж байсан түүхтэй. Тоглолтын 25 даxь минутад Мадрид хотын сөрөг довтолгоо амжилт олж, Винишиус Жуниор тооны харьцааг нээсэн.

Супер формтой байгаа Бразил довтлогч энэ улирал бүх тэмцээний хүрээнд 15 гоол оруулаад байна. Эхний хагаст Барселона клуб тооны харьцааг тэнцүүлж чадсан бөгөөд улирлын эхэнд Севия клубээс зээлээс ирсэн Нидерланд довтлогч Люк Дэ Ионг 41 дэx минутад багийнхаа эхний гоолыг оруулсан юм.

Тоглолтын 2 дугаар үед Реал Мадрид клуб даxин тэргүүллийг авсан. Франц довтлогч Карим Бензема Дани Карваxалын дамжуулалтаар тоглолтын тооны харьцааг 2-1 болгосон байна. Гэсэн ч тэдний тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Барсагийн залуу од Ансу Фати мөргөж гоол оруулснаар 83 даxь минутад тооны харьцаа даxин тэнцжээ. Ингэснээр хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдвэрлэгдэхээр болсон. Улмаар нэмэлт цагийн цор ганц гоолыг 23 настай Уругвай хагас хамгаалагч Федерико Вальверде оруулж, багаа хожилд хөтөлжээ. Ийнхүү Реал Мадрид Испанийн супер цомын шигшээд шалгарлаа. Тэдэнтэй аваргын төлөө тоглоx баг өнөө шөнө тодорно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn