Рафаел Надал Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны эхний Их дуулга болоx Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймын тоглолтууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Рафаел Надал, Денис Шаповаловтай тогложээ.
Рафаел Надал Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Энэ жил 110 даxь удаагаа зохион байгуулагдаж байгаа Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 17-нд Викториа мужийн Мелбурн хотноо эхэлсэн. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын эхний тоглолт Их дуулгын удаагийн аварга Испанийн алдарт теннисчин Рафаел Надал болон дэлxийн чансааны номер 14 Канадын Денис Шаповалов нарын хооронд болжээ.

Надалын хувьд тус тэмцээнд өмнө нь 2009 онд түрүүлж байсан бол Шаповалов өнгөрсөн оны Уимблдоны аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатанд хүрсэн нь түүний Их дуулга ангиллын тэмцээнд гаргасан оргил амжилт нь билээ. Хоёр теннисчин өмнө нь мэргэжлийн талбайд 4 удаа учраа тааран тоглоxод гуравт нь Испани мастер илүүрхэж байсан удаатай.

Харин энэ удаагийн тоглолт 5 сет бүтэн үргэлжилсний эцэст 6:3, 6:4, 4:6, 3:6, 6:3 харьцаатай Рафаел Надал ялалтыг авчээ. Тэрээр хагас шигшээд Италийн Маттео Берреттинитэй тоглоно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn