Шинэ цагийн “Бэт Хармонууд”

“Queen’s Gambit” киноны дараа шатрын спортыг сонирхогч хүүхэд залуус, тэр дундаа охид бүсгүйчүүдийн тоо эрс нэмэгдсэн билээ.
Шинэ цагийн “Бэт Хармонууд”

Нэтфликсийн цуврал “Queen’s Gambit” киноны дараа шатрын спортыг сонирхогч хүүхэд залуус, тэр дундаа охид бүсгүйчүүдийн тоо эрс нэмэгдсэн билээ. Тус киноны гол дүр Бэт Хармоныг санагдуулахуйц амжилт гаргаж яваа авьяаслаг шатарчин бүсгүйчүүдийг танилцуулъя.

Он солигдохын босгон дээр зохиогдсон түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Казахстаны залуу од, 17 настай Бибисара Ассаубаева блиц төрөлд аваргалж, рапид төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Испанид болж өндөрлөсөн зургаа дахь удаагийн "Vergani Cup" тэмцээнд Болгарын 18 настай шатарчин охин Нургуль Салимова 7.0 оноо авч түрүүлжээ. Тэрбээр найм дахь тавилдаа цагтаа домогт Г.Каспаровтой дэлхийн аварга цолын төлөө халз өрсөлдөж байсан Английн их мастер Найжел Шортыг буулган авсан байна. Харин уржигдар хаалтаа хийсэн Германы нээлттэй тэмцээнд Голландын 15 настай охин Элин Роберс долоон өргөөс 6.5 оноогоор түрүүлжээ.

Эх сурвалж: Chess.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn