2022 оны хиймэл цастай "Өвлийн Олимп"

Хиймэл цас үйлдвэрлэх үйл явц нь эрчим хүч, нөөц их шаарддаг.
2022 оны хиймэл цастай "Өвлийн Олимп"

Хятад улс 2 дугаар сарын 4-нд эхлэх өвлийн Олимпыг "ногоон, цэвэр" гэсэн уриан дор зохион байгуулна хэмээн амласан.

Зохион байгуулагчдын хэлж буйгаар тэд уугуул ан амьтдыг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгыг нэн тэргүүнд тавьсан байна.

Гэхдээ энэ нь хиймэл цасанд тулгуурласан анхны өвлийн олимп болох бөгөөд мөн зарим арга хэмжээг байгалийн нөөц газарт зохион байгуулна гэсэн нь шүүмжлэл дагуулсаар байгаа билээ.

Олимп гурван газар зохион байгуулагдах бөгөөд Янчин хотод уулын цанын алдартай тэмцээнүүд зохион байгуулагдана. Цанын тэмцээн зохион байгуулагдах талбайг Янчин дахь мянга гаруй хөл бөмбөгийн талбайгаас ч том хэмжээний Соншан байгалийн нөөц газарт байгуулжээ.

Барилга угсралтын ажилд 20 мянга гаруй модыг нүүлгэх шаардлагатай байсан бөгөөд энэ нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд хийгдсэн юм байна.

Бээжингийн олимпын хороо модыг 81 га (200 гаруй акр) өнгөн хөрсний хамт хотын хойд талын ууланд өөр газар шилжүүлэн суулгахаа амласан бөгөөд ингэхдээ Бээжингийн Ойн Их Сургуультай хамтран ажиллаж, модны 90 гаруй хувийг үхжилгүйгээр нүүлгэн шилжүүлснээ дурджээ.

Бээжин хотод сүүлийн жилүүдэд маш бага хэмжээний цас орж байгаа боловч тэмцээний бүх талбайг "сайн чанарын цас"-аар хучна гэдгээ Хятад улс амласан билээ.

Цанын төв байрладаг Янчин хотод жилд дунджаар 21 см цас ордог.

Гэхдээ зөвхөн энэ талбайд олимпын наадамд зориулж 1.2 сая шоо метр цас шаардлагатай. Тиймээс үүний оронд анх удаа 100% хиймэл цас ашиглах гэж байгаа юм байна.

Хиймэл цас үйлдвэрлэх үйл явц нь эрчим хүч, нөөц их шаарддаг.

Энэ нь Олон улсын олимпын хороо 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулахад нэр дэвшигч хотуудыг тодорхойлон судалж байх үеийн хамгийн санаа зовоосон асуудал байжээ.

Энэхүү санаа зовнилын хариуд Хятад улсаас олимпд ашиглагдах ус нь орон нутгийн усан хангамжийн 2 хүрэхгүй хувийг эзэлдэг гэж мэдэгджээ. Түүнчлэн ашиглаж байгаа цасан их буу нь өмнөх тоглолтуудад ашигласантай харьцуулахад 20% бага эрчим хүч шаарддаг гэжээ.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn