Р.Надал, Н.Жокович нар ялгаварлалыг эсэргүүцэв

Тэд ирэх 6 дугаар сард болох Уимблдоны тэмцээнд орос, беларусь гаралтай тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр нь шударга бус хэмээн мэдэгдлээ.
Р.Надал, Н.Жокович нар ялгаварлалыг эсэргүүцэв
Рафаел Надал© Bloomberg

“Их дуулга”-ын 21 түрүүтэй Рафаэл Надал “Харамсалтай үйл явдал болж байна. Өрсөлдөгчдөд маань тохиолдож буй зүйлс бол туйлын шударга бус хэрэг. Тэд энэ дайнд ямар ч буруугүй шүү дээ” гэсэн бол ”Их дуулга”-ын цомыг 20 удаа өргөсөн Новак Жоковичийн хувьд уг явдлыг өнгөрсөн 1 дүгээр сард өөрт тохиолдсон жишээтэй зүйрлэжээ. Тэрээр Ковид-19 халдварын эсрэг вакцин тариулаагүй гэх үндэслэлээр Австралийн нээлттэй тэмцээнээс хасагдсан билээ.

Н.Жокович
Н.Жокович © Bloomberg

Н.Жокович хэлэхдээ “Хэдийгээр яг ижил нөхцөл байдал биш боловч адил төсөөтэй талууд байна. Утга учиргүй шалтгаас болж хүссэн тэмцээндээ хүч сорих боломжгүй болсноо мэдэх амаргүй байдаг” гээд “Уимблдоны шийдвэрийг дэмжихгүй. Тэдний гаргасан шийдвэр зөвхөн шударга бус төдийгүй ерөөсөө зөв зүйл огтоос биш” хэмээжээ.

Уимблдоны тэмцээнийг зохион байгуулагчид шийдвэрээ орос, беларусийн тамирчдын оролцоогоор дамжуулан түрэмгий дайн өдүүлсэн оросын дэглэм ямарваа ашиг хонжоо олохыг хүлээн зөвшөөрөх аргагүй гэж тайлбарласан бөгөөд ингэснээр орос гаралтай Даниил Медведев, Андрей Рублев, Анастасия Павлюченкова болон беларусь гаралтай Виктория Азаренко нар Уимблдоны тэмцээнд оролцох эрхгүй болсон юм.

Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), Эмэгтэйчүүдийн теннисний холбоо (WTA)-ны зүгээс спортыг улс төржүүлж буй Уимблдоны шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn