
U22 насны боксын азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 15 тамирчин оролцсоноос эмэгтэй 4 тамирчид алтан медалийн төлөө тулалдах эрхээ авчээ. Уг тэмцээнд нийт оролцсон 15 тамирчдаас 13 нь медалийн болзол хангаснаас 4 эмэгтэй тамирчин хагас шигшээ тулаанд ялан алтан медалийн төлөө тулалдах эрхээ авсан ба тулаан 1 дүгээр сарын 30-ны өдөр зохиогдоно.
Алтан медалийн төлөө тулалдах тамирчид:
Мөнгөнцэцэг Энхжаргал Эм 54 кг
Монхор Намуун Эм 57 кг
Ганзориг Бадмаараг Эм 60 кг
Мягмарсүрэн Цэцэгдарь Эм 63 кг