Дугуйчид АНЭУ, Туркийн тэмцээнүүдэд уралдана

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард байгуулагдсан “Ferei-Mongolia Development Team” мэргэжлийн багтай 16 тамирчин гэрээ байгуулаад байна.
Дугуйчид АНЭУ, Туркийн тэмцээнүүдэд уралдана

Монголын анхны мэргэжлийн дугуйн баг “Ferei-Mongolia Development Team”-ийн баг тамирчид анхныхаа тэмцээнд оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорилоо.

Тодруулбал ОУХМ Б.Мягмарсүрэн, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс нарын зургаан тамирчин дасгалжуулагч ОУХМ Н.Хангарьд, спортын мастер М.Гомбо нарын удирдлагаар энэ сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болох “Tour of Sharjah” уралдаанд хурд сорих юм. Мөн өнгөрсөн оны “Тour of Thailand” тэмцээний аварга, Малайзын “Terengganu cycling team” багийн гишүүн ОУХМ С.Жамбалжамц эдгээр тэмцээнүүдэд оролцох ажээ.

Үүний дараа манай тамирчид Туркт болох цуврал уралдаанууд болон Тажикстан улсад зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд уралдахаар төлөвлөжээ. Сонирхуулахад өнгөрсөн оны арван хоёрдугаар сард байгуулагдсан “Ferei-Mongolia Development Team” мэргэжлийн багтай 16 тамирчин гэрээ байгуулаад байгаа аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn