"Nike" брэнд Коби Брайантын нэрийн пүүзийг дахин үйлдвэрлэнэ

Спорт хувцасны алдарт "Nike" брэнд домогт сагсан бөмбөгчин Коби Брайантын эхнэр Ванесса Брайанттай хамтран ажиллах шинэ гэрээ байгууллаа. Ингэснээр Кобигийн нэрийн пүүзнүүд даxин үйлдвэрлэгдэж, худалдаалагдах боломжтой болж байна.
"Nike" брэнд Коби Брайантын нэрийн пүүзийг дахин үйлдвэрлэнэ

Сагсан бөмбөгийн спортын ертөнцөд тод од болон гялалзсан Коби Бийн Брайант 2020 оны 1 дүгээр сард нисдэг тэрэгний ослоор өөрийн оxин Жижи Брайант болон өөр 7 хүний хамтаар амь насаа алдсан. Энэхүү харамсалтай үйл явдал болсноос нэг жилийн дараа буюу өнгөрсөн онд түүний "Nike" брэндтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон. Улмаар уг брэнд домогт сагсан бөмбөгчний үйл хэргийг үргэлжлүүлж байгаа Ваннесса Брайанттай багагүй хугацаанд хэлэлцсэний эцэст шинэ гэрээг байгуулж чадлаа. Энэ талаар Ванесса Брайант өөрийн инстаграм хуудсандаа "Бид Nike компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болсондоо баяртай байна. Миний нөхрийн пүүзнүүд одоог хүртэл NBA-ийн талбайд тоглогчдын хамгийн өмсөх дуртай пүүз хэвээр байгаа. Нөхрийнхөө пүүзийг дэлxийн өнцөг булан бүрд байгаа түүний хөгжөөн дэмжигчдэд зориулан даxин гаргах гэж байна" хэмээн нийтэлжээ.

Шинэ гэрээний дагуу "Nike" компани Кобигийн 11 загварын пүүз болон зодог тайлсныхаа дараа гаргасан 6 загварыг даxин үйлдвэрлэж худалдаанд гаргах юм байна. Мөн Жижи Брайантад зориулж шинэ загварын пүүз гаргахаар болжээ. Тус пүүзнээс олсон бүx орлого "Мамбасита" санд хандивлагдахаар болсон байна.

Эх сурвалж: ESPN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn