Жорж Камбосос, Девин Хейни нар хөнгөн жингийн үнэмлэхүй аваргын төлөө тулалдана

Мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй дөрвөн холбооны аваргын бүсийг хуваан эзэмшиж байгаа Жорж Камбосос, Девин Хейни нарын бүс нэгтгэх тулааны тов гарлаа. Хоёр боксчны тулаан ирэх 6 дугаар сард Австрали улсад болоxоор товлогджээ.
Жорж Камбосос, Девин Хейни нар хөнгөн жингийн үнэмлэхүй аваргын төлөө тулалдана

Австрали боксчин Жорж Камбосос өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын боксчин Теофимо Лопесийг шүүгчдийн саналаар хожиж WBA, WBO, IBF гэсэн нэр хүндтэй 3 холбооны аварга болсон. Тэрээр ирэх 6 дугаар сард Украины шилдэг боксчин Василий Ломаченкотой тулалдахаар товлогдоод байсан ч ОXУ-Украины дайны улмаас Ломаченко тулалдах боломжгүй болж нэрээ татсан.

Тэгвэл түүнийг орлон WBC холбооны аварга Девин Хейни энэ тулаанд оролцож, дөрвөн холбооны бүсийг нэгтгэхээр болжээ. Хоёр боксчны тулаан 6 дугаар сарын 5-нд Австрали улсын Мельбурн хотод байрлаx "Марвел" цэнгэлдэх хүрээлэнд болоxоор товлогджээ. Камбососын хувьд мэргэжлийн рингд 20 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан амжилттай байгаа бол Америк боксчин Девин Хейни 27 тулаан хийж мөн бүгдэд нь ялсан билээ.

Тэдний энэ тулаанд хожсон нь хөнгөн жин буюу 61 килограммын жинд мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй дөрвөн холбооны бүсийг нэгтгэж, үнэмлэхүй аварга болоx юм. Мэргэжлийн боксын дөрвөн холбооны эрин буюу 2007 оноос хойш хөнгөн жинд үнэмлэхүй аварга төрөөгүй байна.

Эх сурвалж: ESPN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn