Дэлхийн чансааны №1 Эшли Барти мэргэжлийн тенниснээс зодог тайлж буйгаа зарлалаа

Сүүлийн гурван жилийн хугацаанд ганцаарчилсан төрөлд гурван удаа түрүү аваад байсан, өдгөө 25 настай Эшли Барти их спортоо орхиж байгаагаа зарлаж, теннисний ертөнцийг цочирдуулав.
Дэлхийн чансааны №1 Эшли Барти мэргэжлийн тенниснээс зодог тайлж буйгаа зарлалаа

Тэрээр лхагва гарагт Инстаграм хуудсандаа "Тенниснээс зодог тайлж байгаагаа зарлахад сэтгэл хөдлөхийн зэрэгцээ мөн хэцүү санагдаж байна. Энэ спортын надад өгсөн бүх зүйлд би талархаж байна. Энэхүү аялалд намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа, хамтдаа бүтээсэн нандин дурсамжуудаа үргэлж санаж явах болно оо" хэмээн нийтлэл оруулжээ.

Харин Эшли Барти яагаад теннисийн карьераа өндөрлүүлж байгаагаа тайлбарлахдаа "Би аз жаргалыг гаргасан амжилтуудаас бус чадах бүхнээ зориулсан мэдрэмжээс ирдэг хэмээн боддог. Тамирчин хүн өөрийгөө хамгийн өндөр түвшинд байлгахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Энгийнээр хэлэхэд бие махбод маань дахиад өндөр түвшний бэлтгэл хийж дийлэхгүй болсон. Би чадах бүхнээ хийсэн, энэ бол миний хувьд аз жаргал юм" гэж хэлжээ.

Ярилцлагын сүүлд тэрээр шийдвэр гаргах хэцүү байсан ч зөв байснаа дурдаж, дэлхийгээр тойрон аялах гэх мэт биелүүлэхийг хүсдэг байсан мөрөөдлүүддээ хүрэхээр төлөвлөж буйгаа хэлсэн байна.

Эшли Барти Даниел Коллинзыг ялж нэгэн түүхэн амжилтын эзэн болж байв
Эшли Барти Даниел Коллинзыг ялж нэгэн түүхэн амжилтын эзэн болж байв

Их дуулга, WTA (Women's Tennis Association) финалд амжилттай оролцож, дэлхийн чансааны 1 дүгээр байранд орсноор тэрээр өөрийгөө WTA-ийн бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг гэдгээ харуулсан юм. Өмнө нь Барти 2019 оны Францын нээлттэй тэмцээн, 2021 оны Уимблдон, 2022 оны Австралийн нээлттэй тэмцээн гэх хамгийн том гурван тэмцээнд аварга болж, нийтдээ WTA Tour-д ганцаарчилсан төрөлд 15, хосын төрөлд 12 удаа түрүүлжээ.

Эх сурвалж: cnn.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn