Б.Мөнгөнтуул 13 дугаар байр эзэллээ

Тэрээр олон улсын чансаагаа 10.4 оноогоор ахиулсан байна
Б.Мөнгөнтуул 13 дугаар байр эзэллээ

Латвийн нийслэл Рига хотноо 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд зохиогдсон Grand Swiss FIDE өндөр зэрэглэлийн тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд урилгаар оролцсон Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Гэгээн арвай” клубийн тамирчин ОУИМ Б.Мөнгөнтуул 11 өргөөс 6.5 оноо авсан амжилтаар 13 дугаар байр эзэллээ. Тэрээр 4 хожиж, 5 тэнцэж, 2 хожигдон, олон улсын чансаагаа 10.4 оноогоор ахиулсан байна.

Grand Swiss тэмцээний эмэгтэй ангилалд Хятадын их мастер Лей Тинжие 11 өргөөс 9 оноогоор, эрэгтэй ангилалд Францын их мастер Фироужа Алиреза 8 оноогоор тус тус аваргалжээ.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг https://chess-results.com/tnr587231.aspx?lan=1&art=9... холбоосоор үзэх боломжтой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn