Puma 17 настай сагсан бөмбөгийн авьяастантай гэрээ байгууллаа

17 настай Маякие Виллиамс пүүзний олон улсын томоохон компанитай гэрээ зурсан хамгийн залуу тоглогч болоод байна.
mikey williams
mikey williams

Дэлхийн томоохон брэндүүд өсвөр насны авьяаслаг залуу тамирчидтай холбогдож, гэрээ хэлэлцээр эрт хийх нь улам л түгээмэл болж байгаа билээ.

188 см өндөртэй Маякие Виллиамс одоогоор Лайк Норман Кристиан сургуульд холбон тоглогчоор тоглодог. Тэрээр аль хэдийн зарим их сургууль, коллежоос санал аваад эхэлсэн бөгөөд АНУ-даа ирээдүйтэй топ тоглогчдын нэг юм. Виллиамс өөрийн инстаграм хуудсан дээрээ 3.3 сая дагагчтай, бусад сошиал платформуудынхаа дагагчийг нэмбэл 5 сая гаруй хүрэх аж.

Тэгвэл Пума корпорац Виллиамстай олон жилийн гэрээ байгуулжээ. Ингэснээр Пумагийн сошиал сувгуудад зориулсан арга хэмжээ, контент, сурталчилгаанд оролцох юм.

Пумагийн маркетинг, брэнд хариуцсан захирал Адам Петрик "Түүний залуу хэрэглэгчтэй үүсгэсэн харилцаа гайхамшигтай, тэр мэдээж хэрэг эхлээд сагсан бөмбөгийн тоглогч гэдэг нь ойлгомжтой ч бас бид түүнийг сагсан бөмбөгийн инфлюенсер гэж үзэж байна" гэдгээ хэлжээ.

Харин Виллиамсийн нэрийн бүтээгдэхүүн гаргах тухайд Петрик "Түүний пүүз гаргахад хэтэрхий эрт байна" гэж ярилцлагадаа дурдсан байна.

Виллиамс одоогоор коллежд явах эсэхээ хараахан шийдээгүй байгаа ч энэхүү бизнесийн боломжоо зөвөөр авч явахыг хичээж байгаа гэнэ.

Пума брэндтэй гэрээ байгуулсан сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчдаас сонирхуулахад:

ЛаМело Болл, Деандре Эетон, РЖ Барретт, Каял Кюзма нар багтаж байгаа юм.

Summary

Эх сурвалж: www.bloomberg.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn