“Бээжин-2022” өвлийн олимп өндөрлөлөө

Олимпод оролцсон тамирчдаас “эв нэгдэл, энх тайван”-ы үлгэр дуурайл авахыг Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах олимпын хаалтын ёслолын үеэр дэлхийн улс төрийн удирдагчдад уриалсан байна.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас БахDavid Ramos

“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам ням гарагийн орой албан ёсоор өндөрлөлөө.

Өнгөрсөн хоёр долоо хоног гаруйн хугацаанд 3000 орчим тамирчин спортын 15 төрлөөр 109 тэмцээн уралдаанд оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Олимпод оролцсон тамирчдаас “эв нэгдэл, энх тайван”-ы үлгэр дуурайл авахыг Олон улсын олимпын хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах олимпын хаалтын ёслолын үеэр дэлхийн улс төрийн удирдагчдад уриалсан байна.

“Энэ олимпын наадмын эв нэгдлийн хүч нь биднийг хагалан бутаргах гэсэн аливаа хүчнээс илүү хүчтэй. Тамирчид бидэнд энх тайван, эв нэгдлээ бэхжүүлэх нэгэн боломж өглөө” гэж Томас Бах Орос болон Украин хоорондын байдал хурцдаж буйтай холбогдуулан хэлжээ.

Тэрээр цааш нь ярихдаа “Тамирчин бүр өөрсдийн амжилтаа ахиулахыг хичээж байсан. Тамирчид нэг нэгэндээ, өрсөлдөгчдөдөө сайн сайхныг хүсэж байсан нь бидний сэтгэлийг үнэхээр хөдөлгөлөө. Улс орнууд нь зөрчилдөөнтэй байгаа хэдий ч тамирчид та бүхэн нэг нэгнийгээ хүндэтгэж, тэвэрч байсан” гэжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг “Бээжин-2022” өвлийн олимпын хаалтын ёслолын үеэр улс орнуудад мөн уриалаад “Хэрвээ бид бүхэн энэ цар тахлын ард бүрмөсөн гаръя гэвэл вакцинжуулалтаа хурдасгах хэрэгтэй. Бид илүү өндөр зорилт тавьж, илүү хүчтэй байж, хамтдаа байх хэрэгтэй. Вакцинжуулалт бол бие биеэ хайрлан халамжилж буйн илрэл юм” гэжээ.

Хоёрдугаар сарын 4-20-нд болсон өвлийн олимпын XXIV наадамд Норвеги улс нийт 37 медаль, тэдгээрийн дотор 16 алтан медаль хүртэн өвлийн олимпын түүхэн дээд амжилт тогтоосноор түрүүлсэн бол Герман улс 27 медаль (12 алт, 10 мөнгө, 5 хүрэл) хүртсэнээр хоёрдугаар байрт, харин зохион байгуулагч БНХАУ 15 медаль хүртсэнээр (9 алт, 4 мөнгө, 2 хүрэл) гуравдугаар байрт орлоо.

Өвлийн олимпын дараагийн наадмыг 2026 онд Италийн Милан болон Кортина-д’Ампеццо гэсэн хоёр хот хамтран зохион байгуулна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn