"Бээжин-2022" өвлийн олимпын онцлох 10 тамирчин

Бээжингийн өвлийн олимпод 3000 орчим тамирчин оролцож байна. Ийнхүү та бүхэнд спорт сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгэсэн онцлох тамирчдыг танилцуулж байна. Эдгээр тамирчдын ихэнх нь өмнөх олимпод оролцож байсан бол зарим нь анх удаа тэмцээнд оролцож байгаа ажээ.
"Бээжин-2022" өвлийн олимпын онцлох 10 тамирчин

Эстер Ледека (Чех)

Дөрвөн жилийн өмнө Ледека сноуборд болон уулын цанын хоёр төрлөөр нэгэн зэрэг олимпод оролцсон түүхэн дэх анхны тамирчин болсон билээ. Тэр бээр орсон хоёр төрөлдөө хоёуланд нь алтан медаль хүртсэн төдийгүй "Super-G" цанын төрөлд түрүүлж, дараа нь слаломд ялалт байгуулжээ. Өдгөө 26 настай Ледека гурав дахь олимподоо түүхэн амжилт гаргахыг хичээх нь мэдээжийн хэрэг.

Эстер Ледека
Эстер ЛедекаГэрэл зургийг: Getty Images

Эрин Жексон (АНУ)

Хурдны тэшүүрийн 500 метрийн зайд дэлхийн чансааны тэргүүн байрын тамирчин Жэксон олимпын эрх авч чадаагүй билээ. Харин тэр бээр түүний оронд олимпын эрх авсан ахмад тамирчин Бриттани Боу "Үүнийг түүнээс өөр хүн хүртэх ёсгүй" хэмээн өөрийн олимпын эрхээс татгалзаж Жэксонд шилжүүлсэн юм. Түүний энэхүү сайхан сэтгэл олны сэтгэлийг хөдөлгөж байсан нь саяхан. Харин зарим улс орнууд олимпын эрхийн оноогоо буцааснаар өдгөө 33 настай Боу ч мөн олимпод оролцох боломжтой болжээ.

Эрин Жексон
Эрин ЖексонГэрэл зургийг: Getty Images

Йоханнес Хосфлот Клабо (Норвег)

Олимпод гүйлтийн цанын төрөлд Норвег улс бүхий л цаг үед тэргүүлсээр ирсэн учир нь Норвегийн гүйлтийн цанын тамирчин Марит Бьоргенгийн гавьяа юм. Тэр бээр 2002 оноос 2018 хүртэл өвлийн олимпын уг төрөлд нийт 15 медаль хүртсэн бөгөөд тэдгээрийн 8 нь алтан медаль ажээ. Гэвч тэрээр 2018 оны өвлийн олимпын дараа зодог тайлсан бөгөөд одоо түүний замналыг өдгөө 25 настай Клабо үргэлжлүүлэхээр болж байна. Тэр бээр хамгийн анх 2018 оны Пёнчаны өвлийн олимпод оролцож гүйлтийн цанын төрөлд гурван алтан медаль хүртэж байжээ. Түүгээр зогсохгүй хамгийн сүүлийн үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлсэн байна. Энэ удаа ч тэрээр Норвегийн медалийн замналыг үргэлжлүүлэх нь тодорхой биз ээ.

Йоханнес Хосфлот Клабо
Йоханнес Хосфлот КлабоГэрэл зургийг: Getty Images

Юзүрү Ханю (Япон)

Түүхэн дэх хамгийн агуу эрэгтэй уран гулгагчдын нэг Ханью ганцаарчилсан төрөлд дахин нэг олимпын алтан медаль авахаар Бээжингийн өвлийн олимпод иржээ. Тэрээр 2014 оны Сочи-гийн өвлийн олимпод дөнгөж 19 настай байсан бөгөөд 1948 оноос хойш уран гулгалтын төрлийн хамгийн залуу олимпын аварга болсон билээ. Мөн тэрээр эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны Азийн уран гулгалтын тамирчин болсон юм. Түүний шүтэн бишрэгчид үзүүлбэрийнх нь дараагаар Винни Пух чихмэлийг шиддэг уламжлал нь 2010 онд тэрээр уг хүүхэлдэйн салфетка авчирснаас үүдэлтэй аж.

Юзүрү Ханю
Юзүрү ХанюГэрэл зургийг: Getty Images

Микаэла Шиффрин (АНУ):

Шиффрин олон жилийн турш Америкийн цанын спортын нүүр царай хэмээн нэрлэгдэж байгаа бөгөөд одоо ч амжилтынхаа оргилд байгаа. Олимпын алтан медалийг хоёр удаа хүртсэн 26 настай тэрээр Дэлхийн цомын нийлбэр дүнгээр тэргүүлж, саяхан слаломын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 47 дахь удаагаа түрүүлсэн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг төрөлд хамгийн олон түрүүлсэн амжилт юм. Энэ удаагийн олимпод тэрээр хэд хэдэн төрөлд медаль авах нь дамжиггүй.

Микаэла Шиффрин
Микаэла ШиффринГэрэл зургийг: Getty Images

Арианна Фонтана (Итали)

Италийн алдарт тамирчин Фонтана өвлийн олимпоос нийт найман медаль хүртсэн юм. Тэр бээр 2006 онд 15 настайдаа хүрэл медаль хүртэж байсан бөгөөд өвлийн олимпын медаль хүртсэн хамгийн залуу Итали тамирчин болж байсан бол өдгөө 31 настайдаа ийнхүү тав дахь олимподоо оролцож байна. Энэ нь шорт-трекийн төрөлд хамгийн олон медальтай тамирчин юм. Энэ жил тэрээр 2018 онд түрүүлсэн, сүүлийн гурван олимпын наадамд дараалан медаль хүртсэн 500 метрийн төрөлдөө дахин медаль хүртэх өндөр магадлалтай байна.

Арианна Фонтана
Арианна ФонтанаГэрэл зургийг: Getty Images

Ву Дажин (БНХАУ)

Ву 2018 оны өвлийн олимпоос Хятад улсын цорын ганц алтан медалийг авч, 500 метрийн шорт-трекийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдсэн аж. Тэрээр 39.584 секундийн амжилтаар барианд орж, 40 секундээс доош тэшүүрээр гулгасан дэлхийн түүхэн дэх хоёр дахь хүн болсон юм. 27 настай Ву карьертаа дөрвөн олимпын медаль хүртэж байсан бөгөөд хамгийн анх 2014 онд 500 метрийн зайд мөнгөн медаль хүртэж байжээ.

Ву Дажин
Ву ДажинГэрэл зургийг: Getty Images

Натан Чен (АНУ)

Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы алдарт тамирчин Юзүрү Ханю-тэй эн зэрэгцэн өрсөлдөх чадвартай цорын ганц тамирчин бол яахин аргагүй дэлхийн гурван удаагийн аварга өдгөө 22 настай АНУ-ын тамирчин Чен юм. Дөрвөн харайлтаар таван удаа буусан анхны тэшүүрчин Чен 2018 оны олимпын наадамд алтны төлөө өрсөлдөнө гэж таамаглаж байсан ч тэрээр богино хөтөлбөрт бүдэрч шилдэг тавд шалгарсан юм. Энэ жил амжилтаа ахиулж, Юзүрү Ханютэй алтан медалийн төлөө өрсөлдөнө хэмээн спорт сонирхогчид найдаж байна.

Натан Чен
Натан ЧенГэрэл зургийг: Getty Images

Камила Валиева (Оросын Олимпын хороо)

Өдгөө дөнгөж 15 настай Валиева энэ жил эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэн төдийгүй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр 12 дугаар сард ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дараа нь 1 дүгээр сард Европын аварга болж, богино зайд дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм.

Камила Валиева
Камила ВалиеваГэрэл зургийг: Getty Images

Шон Уайт (АНУ)

Уайт 2006 онд анхны олимпод алтан медаль хүртсэн цагаасаа хойш сноубордын нүүр царай болсон бөгөөд дэгжин улаан үсээрээ "нисдэг улаан лооль" хэмээн нэрлэгддэг болжээ. Тэрээр халфпайп төрөлд дөрвөн удаа алтан медаль хүртсэн бөгөөд хамгийн сүүлд 2018 онд алтан медаль хүртсэн юм. Өдгөө 35 настай түүний хувьд энэ удаагийн олимп түүний сүүлчийн олимп байх магадлалтай.

Шон Уайт
Шон УайтГэрэл зургийг: Getty Images

Эх сурвалж: CNN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn