21 насандаа Монгол Улсын начин цолны болзол хангасан Э.Батмагнайн тухай 21 баримт

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатараар тав давж Монгол Улсын Начин цолны болзол хангасан Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат Энхтүвшиний Батмагнайн тухай 21 баримтыг бэлтгэн хүргэж байна.
21 насандаа Монгол Улсын начин цолны болзол хангасан Э.Батмагнайн тухай 21 баримт

1. Энхтүвшиний Батмагнай айлын бага хүү.

2. Тэрээр 2001 оны 01 сарын 12-нд төрсөн. Одоо 21 настай.

3. Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийг төгссөн.

4. Их засаг Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийн оюутан.

5. Өнгөрсөн 5 сард аав болсон.

6. Залуу начин гэр бүлтэй бөгөөд түүний эхнэрийг Б.Анужин гэдэг. Мөн Баянхонгор аймгийнх.

7. Тэр 185 см өндөр, 118 кг жинтэй.

8. Түүний аав ээж Баянхонгор аймгийн Жинст сумын малчин.

9. Алдар спорт хорооны бөх.

10. Чөлөөт бөхийн ОУХМ.

11. Баянхонгор аймгийн Байдрагийн хүчтэн чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч С.Мөнхдуулдах түүний анхны багш.

12. Ээжийнхээ хийсэн хоолонд дуртай.

13. Чөлөөт цагаараа бэлтгэлээ хийдэг.

14. Түүний хамгийн их хүндэлж, үлгэр дуурайлал авдаг хүн нь аав нь.

15. Дуулах дуртай.

16. Аав болсон нь түүний амьдралын хамгийн сайхан мөч байсан.

17. Тэрээр өөртөө итгэлтэй, тууштай зан чанартай гэж өөрийгөө тодорхойлов.

18. Бүх төрөл, жанрын дуу сонсдог.

19. Хүн чанартай, зөв хүн байхыг хичээдэг. Энэ нь түүний амьдралдаа баримтладаг зарчим нь гэлээ.

20. Хамгийн хүнд санагдсан тэмцээн нь "Өсвөрийн дэлхийн аварга" шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдсан үе гэлээ. "Гэхдээ бүх тэмцээндээ маш их бэлтгэл, сургуулилт хийж байж ордог. Бүгд л их хүч, бэлтгэл, хичээл зүтгэл шаарддаг даа" гэв.

21. Төрүүлж өсгөсөн аав ээж, арыг минь дааж, түшиг тулгуур минь болдог эхнэр, хүүдээ, хадам аав ээждээ, хамаатан садандаа, үргэлж дэмжиж, хурцалдаг найз нөхөд, нутгийн түмэн олондоо маш их баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn