"Барселона" клуб зуны наймааны цонхоор 144 сая еврог зарцуулах боломжтой

Сүүлийн жилүүдэд санхүүгийн хямралд өртөөд байгаа Барселона клубт Испанийн Ла лигийн зүгээс хориг тавьсан байна. Энэ хоригийн дагуу Барселона клуб ирэх зуны солилцоо наймааны цонхоор шинэ тоглогчдод 144 сая еврог л зарцуулах юм.
"Барселона" клуб зуны наймааны цонхоор 144 сая еврог зарцуулах боломжтой

Өнгөрсөн даваа гарагт Испанийн хөлбөмбөгийн дээд лиг болоx Ла лигийн зүгээс Барселона клубийн ирэх зуны солилцоо наймааны цонхоор шинэ тоглогчид авахад зарцуулах дээд мөнгөн дүнг зааж өгсөн байна.

Ингэхдээ Каталоний баг ирэх зун 144 сая еврог хамгийн ихдээ зарцуулах боломжтой болжээ. Энэхүү санхүүгийн хоригийг тавьсан шалтгаан нь Барса өнгөрсөн өвлийн солилцоо наймааны цонхоор зардлаа хэтрүүлсэн гэж үзсэнтэй холбоотой юм. Тэд өнгөрсөн өвлийн наймааны цонхоор Ферран Торрес, Дани Алвес, Адама Траоре, Пьерр-Эмерик Обамеянг гэсэн дөрвөн тоглогчийг багтаа нэгтгэсэн билээ. Гэсэн ч тус клубийн ерөнхийлөгч Жоан Лапортагийн мэдэгдэж байгаагаар Барселона клубийн удирдлагууд ирэх улирлаас эхлэн нийт тоглогчдын цалинг 200 орчим сая еврогоор бууруулж, зардлаа хэмнэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Хэдийгээр Чави Эрнандес дасгалжуулагч ирснээс хойш багийн довтолгоо сайжирч, амжилт нь сэргэсэн ч тэдний хамгаалалт асуудалтай хэвээр байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Ийм учраас Барселона клуб ирэх зуны солилцоо наймааны цонхоор хамгаалалтдаа хүч нэмэхийг тэргүүн зорилгоо болгосон. Мөн тэдний ирэх зуны гол бай нь Боруссиа Дортмунд клубийн Норвеги довтлогч Эрлинг Холанд байx юм. Барселона клуб одоогоор Испанийн Ла лигтээ 51 оноотой хүснэгтийн 3-р байрт бичигдэж байна.

Эх сурвалж: Marca

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn