
1) Карим Бензема
Статистик (бүх тэмцээнд): 42 тоглолт - 42 гоол, 13 гоолын дамжуулалт
Цом: Испанийн Ла лиг, Испанийн супер цом, Европын үндэстнүүдийн лиг
34 настай Франц довтлогчийн хувьд энэ улирал Реал Мадрид клубийнхээ хамтаар 2 цом, шигшээ багийнхаа хамтаар 1 цом хүртээд байна. Мөн Реал Мадрид клубээ ахлан аваргуудын лигийн хагас шигшээ шатанд Английн Манчестер Сити клубтэй өрсөлдөж байгаа юм. Тэрээр энэ улирал Испанийн Ла лигт оруулсан гоол болон өгсөн гоолын дамжуулалтынхаа тоогоор тэргүүлж байгаа бол аваргуудын лигийн мэргэн буучдын өрсөлдөөнийг 14 гоолтой тэргүүлж байна. Хэрэв Бензема энэ улирал Баллон д'Орын эзэн болбол тус шагналыг хүртсэн хамгийн ахмад тоглогчдын нэг болж түүхэнд үлдэнэ.
2) Мохамед Салах
Статистик (бүх тэмцээнд): 45 тоглолт - 30 гоол, 14 гоолын дамжуулалт
Цом: Карабао цом
Мохамед Салах өнгөрсөн 2 дугаар сард Ливерпүүл клубийнхээ хамтаар Карабао цомын тэмцээнд түрүүлсэн. Египет довтлогч энэ улирлын Английн Премьер лигт онцгой байгаа бөгөөд оруулсан гоол болон өгсөн гоолын дамжуулалтаараа тэргүүлж байгаа юм. Түүний баг Премьер лигт 34 тойргийн дараах байдлаар 82 оноотой тэргүүлэгч Манчестер Ситигээс 1 оноо дутуу дэд байрт бичигдэж байна. Ливерпүүл мөн аваргуудын лигийн хагас шигшээ шатанд Испанийн Вийярреал клубтэй учраа тааран өрсөлдөж байгаа билээ.
3) Роберт Левандовски
Статистик (бүх тэмцээнд): 44 тоглолт - 49 гоол, 6 гоолын дамжуулалт
Цом: Германы Бундеслиг, Германы Супер цом
Өнгөрсөн оны Баллон д'Орын өрсөлдөөнд дэд байрт орсон Байерн Мюнxен клубийн довтлогч Роберт Левандовски энэ улирал одоогийн байдлаар чансааны 3-т бичигдэж байна. Польш довтлогч 2021-22 оны улиралд багийнхаа хамтаар 2 цом хүртсэн бөгөөд Германы Бундеслигийн мэргэн буучдын жагсаалтыг 34 гоолтой тасархай тэргүүлж байгаа юм. Байерн Мюнxен клуб аваргуудын лигийн тэмцээнийг шөвгийн наймын шатнаас өндөрлүүлсэн ч Роберт Левандовски 13 гоол оруулсан үзүүлэлтээрээ мэргэн буучдын жагсаалтын дэд байрт бичигдсэн хэвээр байна.
Эх сурвалж: Goal.com