Канадын шигшээ баг "АТP Cup" тэмцээнд түрүүлэв

Чансаа өндөр шилдэг 16 орны эрэгтэй шигшээ багуудын дунд зохиогддог 3 даxь удаагийн "АTP Cup" тэмцээн Австрали улсын Сидней хотод 7 хоног үргэлжилж аваргаа тодрууллаа. Шигшээ тоглолтод Канад болон Испанийн багууд шалгарсан юм.
Канадын шигшээ баг "АТP Cup" тэмцээнд түрүүлэв

Mэргэжлийн талбайн теннисний шинэ улирлын эхний тэмцээнүүдийн нэг болоx ATP Cup тэмцээний шигшээ тоглолт Сидней хотын Ken Rosewall Arena ордонд боллоо. Испанийн шигшээ багийн хувьд 2 даxь удаагаа тус тэмцээний финалд гарч ирсэн бөгөөд 2020 онд дэд байрыг эзэлж байсан билээ. Тэд хагас шигшээд Польшийн багийг хожиж финалд шалгарсан. Харин тус тэмцээний финалд анх удаа шалгарсан Канадын шигшээ баг хагас шигшээд аваргаа хамгаалагч ОXУ-н багийг хожсон.

Ганцаарчилсан төрлийн эхний тоглолтод Денис Шаповалов, Пабло Карреньо Бустаг 6:4, 6:3 харьцаатай хожиж, Канадын баг тэргүүлсэн байна. Харин ганцаарчилсан төрлийн дараагийн тоглолтод Феликс Оже-Альяссим, Роберто Баутиста Агутыг 7:6, 6:3-аар хожсон юм.

Ийнхүү Канадын багийн гол 2 тамирчин тус бүр ганцаарчилсан тоглолтуудад хожсоноор ялагчийн хувь заяа шийдэгдсэн. Улмаар хосын төрлийн буюу 3 даxь тоглолт явагдах шаардлагагүйгээр Канадын шигшээ баг ялалтыг авч АTP Cup тэмцээнд анх удаа түрүүлэв. Ингэснээр Канадын багийн 4 тамирчин нийт 1 сая 235 мянган ам.долларыг шагналын сангаас хүртлээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn