Амир Хан: Зодог тайлах шийдвэрийг гаргахад амархан байлаа

Мэргэжлийн боксын хагас дунд жингийн дэлxийн аварга асан, Английн алдарт боксчин Амир Хан 35 насандаа зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Түүний хувьд ийнхүү 17 жилийн мэргэжлийн замналаа өндөрлүүлж байна.
Амир Хан: Зодог тайлах шийдвэрийг гаргахад амархан байлаа

Пакистан гаралтай Англи боксчин Амир Икбал Хан 35 насандаа арьсан бээлийгээ ханандаа өлгөж, мэргэжлийн рингээсээ бууж байгаагаа зарлалаа. Тэрээр замналынхаа эхэн үед сонирхогчдын боксоор тулалдаж байсан бөгөөд 2004 оны Афины олимпоос мөнгөн медаль хүртэж байжээ. Улмаар дараа жил нь мэргэжлийн бокст хөл тавьж, замналынхаа эхний 3 жилдээ 18 дараалсан ялалтыг байгуулсан юм.

Нэгэн цагт хагас дунд жингийн дэлxийн шилдэг боксчдын нэгт тооцогдож байсан Амир Хан зодог тайлаx болсон талаараа "Энэ шийдвэрийг гаргахад тийм ч хэцүү байсангүй. Хамгийн хэцүү зүйл нь олон нийтэд зарлах байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ шийдвэрийг зарлах болно гэдгээ мэдэж байсан. Миний замналын оргил үе 21-26 насны минь хооронд тохиосон гэж боддог. Энэ хугацаанд би олон гайхалтай боксчидтой тулалдаж байсан. Туулсан замаа эргээд харахад сайхан байна" хэмээн ярьсан байна.

Тэрээр мэргэжлийн замналдаа 40 тулаан хийж, 34 ялж, 6 ялагдсан бөгөөд WBA, IBF холбооны хагас дунд жингийн аварга болж байсан. Хан сүүлийн тулаанаа өнгөрсөн 2 дугаар сард өөрийн нутаг нэгт боксчин Келл Брүүкийн эсрэг хийж, 6-р үед ялагдсан билээ.

Эх сурвалж: BBC Sport

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn