
Денвер Наггетс багийн төвийн тоглогч Никола Йокич хоёр улирал дараалан NBA-ийн улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP (Most Valuable Player)-ээр нэрлэгдлээ. Харин түүний араас Милуоки Бакс багийн довтлогч Ианнис Антетокоунмпо, Филадельфи 76 багийн төвийн тоглогч Жоэл Эмбийд нар бичигджээ.
Статистикийн хувьд Йокичийг талбай дээр байх үед баг нь өрсөлдөгчөөсөө 15.2 оноо илүү авч байсан ба тэрээр нэг тоглолтод 27.1 оноо, 58.3%-ийн довтолгоо, 13.8 самбар, 7.9 оновчтой дамжуулалт дунджилсан юм.
Зөвхөн статистикаас гадна энэхүү шагналыг хүртэхэд хамгийн ихээр түлхэц болж өгсөн зүйл нь мэдээж түүний багийн хамтрагчдын бэртэл гэмтэл байлаа. Багийн хоёрдогч лидер болох Жамал Мюррей ACL-ийн бэртлийн улмаас улирлыг бүтэн өнжсөн бол багийн гуравдагч лидер болох Майкл Портер Жр нурууны гэмтлийн улмаас мөн адил тоглох боломжгүй байсан юм. Улмаар багийн дийлэнх ачаа Никола Йокичийн нуруун дээр ирсэн ба тэрээр үүргээ маш сайн биелүүлж багаа плей-оффийн 6 дугаар байранд оруулсан билээ.
Энэ бүхний эцэст Йокич энэхүү шагналыг хүртэхэд хэн ч маргахгүй бөгөөд шагнал гардуулах үйл ажиллагаа дараагийн долоо хоногт зохион байгуулагдана.
Эх сурвалж: Bleacher report