Бүх оддын тоглолтын эргэн тойронд

Хойд Америкийн Сагсан бөмбөгийн холбоо /NBA/-ийн 71 дэх бүх оддын тоглолт 2 дугаар сарын 19, 20, 21-ний өдөр Кливленд хотод болов.
Бүх оддын тоглолтын эргэн тойронд
David Richard

Эхний өдөр буюу 19-нд залуу оддын тоглолт шинэ системээр явагдаж анх удаа 4 багт хуваагдаж Рик Баррийн баг түрүүлж, Кэйд Каннинхэм үнэ цэнтэй тоглогч болсон юм.

Хоёр дахь өдөр буюу 20-нд ур чадварын тэмцээнээр эхэлж Кливленд хотын гурван залуу ялалт байгуулсан бол гурвын зайн тэмцээнд Миннесота Тимберволвес багийн Карл Энтони Таунс 29 оноо авч түрүүлжээ. Энэ нь гурвын зайн шидэлтийн тэмцээнд түрүүлж байгаа анхны төвийн тоглогч болсон юм. Сүүлийн тэмцээн буюу Цагариган дээрээс довтлох тэмцээнд Нью-Йорк Никс багийн довтлогч Оби Топпин түрүүлсэн юм.

Гурав дахь өдөр үндсэн бүх оддын тоглолт болов. Энэ үеэр лигийн түүхэнд дэх шилдэг 75 тоглогчдыг зарлаж хүндэтгэл үзүүлсэн юм. Леброны баг Дурантын багийг 163-160 харьцаатайгаар ялж, Коби Брайнтын нэрэмжит үнэ цэнтэй тоглогчийн шагналыг Стефен Көрри хүртлээ. Тэрээр энэ үдэш онцгой байж 16 удаа гурваас шидэж 50 оноо авсан байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn