Нэгдсэн дээд лигийн плэй-оффын 2 дугаар шат өнөөдөр эхэлнэ

Монголын сагсанбөмбөгийн холбооны Дээд лигийн улирлын тоглолтууд дуусаж хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байгаа билээ.
Нэгдсэн дээд лигийн плэй-оффын 2 дугаар шат өнөөдөр эхэлнэ

Энэ жил түүхэнд хамгийн олон баг буюу 13 багтай эхэлж, хасагдах шатанд найман баг шалгарч үлдсэн. Найман баг бүгд хоёр, хоёр легионер тоглогч буюу гаднын тоглогч авч ирж гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж байна. Өмнөх хоёр жилийн аваргууд болох хүчирхэг Танан Гарьд баг нэгдүгээр шатнаас хасагдсан нь өрсөлдөөн ямархуу ширүүн болж байгаагийн илрэл.

21 аймгийн үндэсний лигийн шилдэг багууд мөн 3X3 ийн шилдэг тамирчид дээд лигт орж ирснээр өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.

Энэ онцгой улирлын, онцгой аварга тодрох мөч ойртсоор.

Өнөөдөр 19 цагаас Спортын төв ордонд лигийн таван удаагийн аварга Хасын Хүлэгүүд болон 21 аймгийн лигийн гурван удаагийн аварга Архангай Алтан дорнодын Дайчид багуудын тулаанаар хагас шигшээ цувралын эхний тоглолт эхлэх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn