Тэрбумтан Леброн Жеймсийн анх сурсан санхүүгийн сургамж

Тэрбумтан Леброн Жеймсийн анх сурсан санхүүгийн сургамж

Тэрээр 2022 онд Форбесоос гаргасан хамгийн өндөр үнэлгээтэй 10 тамирчдын жагсаалтын 2 дугаарт буюу Лионел Мессигийн дараа бичигдсэн байна.

Леброн Жеймсийг Форбес сэтгүүлээс албан ёсоор тэрбумтан болсон хэмээн зарласан билээ.

Тэрээр Лос Анжелес Лэйкерс багийн жижиг довтлогч бөгөөд NBA-ийн хамгийн өндөр үнэлгээтэй тоглогч юм. Жеймс өнгөрсөн жил 121 сая долларын орлого олжээ.

2022 онд Форбесоос гаргасан хамгийн өндөр үнэлгээтэй 10 тамирчдын жагсаалтын 2 дугаарт буюу Лионел Мессигийн дараа бичигдсэн байна.

Леброн Жеймс нь Клэвланд Кавальерс, Майами Хийт болон Лос Анжелес Лэкерсээс 387 сая долларын орлого, Nike-ийн түншлэл, Блейз пиззаны франчайз, өөрийн эзэмшдэг видео продакшны компани зэргээс 900 сая долларын орлого олж татварын өмнөх орлого нь 1,2 тэрбум долларт хүрчээ.

Ээж нь амьжиргаагаа залгуулах гэж тэмцэж байсан хүнд хэцүү үед Жеймсийн хүүхэд нас нь өнгөрчээ. Хэдийгээр хүүхэд нас хүнд хэцүү байсан ч тэрээр олсон орлогынхоо тодорхой хувийг нь хадгалах сургамжийг нагац нараасаа сурсан байна.

Тэрээр нагац нарынхаа заасан мөнгө санхүүтэй холбоотой чухал сургамжид үргэлж талархдаг байна.

Нагац нар маань хэрхэн хадгаламжийн данстай байх талаар надад хүүхэд байхаас минь заасан хэмээн тэрээр өөрийн UNINTERRUPTED вэб хуудас дахь подкастдаа ярьсан аж.

Тэд надад 1 доллар өгч, ач хүү минь 35 центийг нь хэрэглэж 65 центийг нь хадгал хэмээдэг байсан гэжээ. Хэрэв надад 2 доллар өгөх юм бол 1 долларыг нь хэрэглэж үлдсэн 1 доллароо хадгал гэж хэлдэг байсан гэжээ.

1999 онд төрөлхийн сагсан бөмбөгийн авьяастай Жеймсийг Сент Винсент-Ст. Мэри ахлах сургууль өөрийн багтаа авсан юм. Тэрээр 4 жил тус сургуулийн багт тоглохдоо 2,500 гаруй оноо авсан аж.

2003 оны NBA-ийн драфтын үеэр Жеймс Клэвланд Кавальерсын №1 тоглогч болсон юм. Тэрээр NBA-д тоглосон анхны тоглолтоороо 25 оноо, 6 самбар, 9 оновчтой дамжуулалт хийсэн тул түүний тоглолтыг "лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай тоглолтуудын нэг" болсон хэмээн тодорхойлж байжээ.

Тамирчдын сан, Леброн Жеймсийн гэр бүлийн сан хамтран 2018 онд Охио мужийн Акронд “Би амлаж байна” хэмээх нийтийн сургуулийг нээсэн юм. Тус сургууль нь хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд академик боловсролыг амжилттай эзэмшүүлэхэд туслах зорилготой аж.

2021 онд Жеймс Boston Red Sox-ийн тодорхой хувийг эзэмшдэг болсныхоо дараа NBA франчайзыг нэг өдөр эзэмшинэ хэмээн итгэдэг гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн тэрээр "Надад тоглолтод өгөх маш их зүйл байна. Энэ түвшинд тоглож ялахын тулд юу хэрэгтэйг би маш сайн мэднэ. Би авьяас гэж юу болохыг мэднэ" хэмээн сурвалжлагчид хэлж байжээ. Үүнээс гадна би бизнес хэрхэн эрхлэхийг мэднэ. Энэ бол миний зорилго. Миний зорилго бол NBA-ийн франчайзыг эзэмших юм. Тун удахгүй энэ маань бодит болно гэжээ.

Жеймсийн үзэж буйгаар тэрээр урт наслах бөгөөд ойрын хугацаанд өөрийн идэвхтэй, хурдтай амьдралаа өөрчлөх бодолгүй байгаа аж.

Тэрээр Лэйкерсээс 2 жилийн 97 сая долларын гэрээг сунгах эрхтэй байгаа бөгөөд ойрын ирээдүйд өөрийн хүү Леброн Бронни Жеймстэй хамт тоглоно хэмээн найдаж буй гэнэ.

Эх сурвалж: www.cnbc.com

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn