Жимми Батлерын хувьд хамгаалахад хамгийн хэцүү таван тоглогч

Жимми Батлер өөрийнхөө хувьд хамгаалж тоглоход хамгийн хэцүү таван тоглогчийг нэрлэжээ.
Жимми Батлерын хувьд хамгаалахад хамгийн хэцүү таван тоглогч
Issac Baldizon

Майами Хит багийн довтлогч Жимми Батлер өөрийнхөө хувьд хамгаалж тоглоход хамгийн хэцүү таван тоглогчийг нэрлэсэн байна.

Леброн Жеймс - Лос Анжелес Лэйкерс

- Энэхүү жагсаалтад Леброн Жеймсийг оруулахгүй байх нь үнэхээр байж боломгүй зүйл. Тэр бол лигийн шилдэг олон талт тоглогчдын нэг мөнөөсөө мөн дээрээс нь бүх зүйлийг тултал хийж чаддаг тоглогч. Талбайн аль ч хэсгээс шидэх, бөмбөг дамжуулах, самбараас бөмбөг авах гээд л.

Хурд хүч, тэсрэлтийн талаар ярих бол Леброноос эхлэх нь зүйтэй. Лигт түүн шиг эрч хүчтэй тоглогч цөөн. Талбайн аль ч хэсэгт тоглосон элит байх хэмжээний тоглогч шүү дээ. Бас хамгийн гоё нь тэр хэзээ ч хувиа хичээдэггүй.

Кайри Ирвинг - Брүүклин Нетс

- Кайри бол миний дуртай тоглогчдын нэг. Түүний бөмбөг эзэмшилт, хууралттай ярих зүйл байхгүй тасархай. Мөн тэрээр сайн шиднэ, дамжуулна. Түүнд "Бие жижиг ч бэлчээр том" гэдэг үг тохирно. Хэдий намхан ч бүгдийг хуурч чаддаг. Яг одоогоор лигт тоглож буй зогсоогдошгүй тоглогчдын тоонд Кайри Ирвинг зүй ёсоор орох болно.

Кевин Дюрант - Брүүклин Нетс

- Би Кевин Дюранттай хэр олон нэгийн эсрэг нэг тулснаа бараг санадаггүй. Миний энэ ой санамж авах юм гэж алгаа. Гэхдээ миний хамгийн тод санаж байгаа нь рүүки байхдаа түүнтэй тулж байлаа. Сэлгээнээс тоглолт үзэж байхад эхэндээ КД талбай дээр нэг л идэвхгүй харагдаж байсан. Гэхдээ хамгийн гайхалтай нь тэр тоглолтыг бага багаар өөрийнхөө хэмнэлд оруулж байв. Тоглолтыг удирдана гэдэг агуу тоглогчдод байх шинж гэж боддог доо.

Стефен Көрри - Голден Стэйт Уарриорз

- Стефен Көрри талбайн аль ч хэсгээс хамаагүй шидэлтээ оруулах чадамжтай авьяаслаг тоглогч. Түүнийг маш сайн хамгаалж тоглосон ч тэр багийнхаа бусад тоглогчдод боломжийг бий болгодог. Стефийг зогсоогдошгүй тоглогч гэдэгт би итгэлтэй байдаг. Үнэхээр авьяаслаг залуу шүү дээ.

Жеймс Харден - Филадельфи 76

- Step back, Euro step гээд л түүний довтолгооны зэвсгүүд эсрэг багт том цохилт өгдөг. Энэ алхалтуудаараа домог болсон эрхэм шүү дээ. Түүнийг зайтай хамгаалбал алхамт хийгээд шиднэ. Харин хэт ойрхон хамгаалбал алдаа авах чадвартай тоглогч.

Эх сурвалж: Theplayerstribune.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn