Азияа Томасыг дутуу үнэлсэн нь

Бие жижиг ч бэлчээр том гэдэг үг түүнд тохирно.
Азияа Томасыг дутуу үнэлсэн нь

Бие жижиг ч бэлчээр том гэдэг үг түүнд тохирно. 2011 оны NBA-ийн драфтын хоёрдугаар тойргийн хамгийн сүүлийн сонголт болох 60 дахь сонголтоор Сакраменто Кингс багт хэний ч анхаарлыг татаагүй нэгэн хүү сонгогдсон нь Азияа Томас (Isaiah Thomas).

Тэрээр рүүки улиралдаа Сакраменто Кингс багийн өмсгөлтэй 65 тоглолтод оролцож 25.5 минут, 11.5 оноо, 2.6 самбар, 4.1 оновчтой дамжуулалт дунджилж өөрийгөө бүрэн харуулж чадсан билээ. Улмаар Хаадуудын төлөө гурван улирал тоглож хүч хөдөлмөр, чадвараараа бусдад хүлээн зөвшөөрөгдөн олны анхаарлын төвд орж чадсан. Тэрбээр лигийн түүхэнд драфтын 60 дахь сонголтоор сонгогдсон шилдэг тоглогчдын нэгд тооцогдох нь дамжиггүй нэгэн.

Түүнийг 2011 оны драфтаар 29 баг сонголгүй өнжсөн нь топ түвшний тоглогч болоход том нөлөө үзүүлсэн болов уу. 1.75 см өндөр хүүг хожим лигийн шилдэгүүдийн нэг болно гэж хэн мэдэх билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn