Тайванийн сагсан бөмбөгийн дээд лиг Монгол тоглогчтой боллоо

Тайвань улсын оюутны сагсан бөмбөгийн лигт тоглож буй Дэлгэрчулууны Баясгалан ирэх улирлаас мэргэжлийн дээд лигт тоглохоор болжээ. Түүнд "Т1" лигийн багуудаас санал ирсэн бөгөөд тэрээр шийдвэрээ ирэх 11 дүгээр сард эхлэх шинэ улирлын өмнө гаргах юм.
Тайванийн сагсан бөмбөгийн дээд лиг Монгол тоглогчтой боллоо

Ази тивийн сагсан бөмбөгийн хүчирхэг төлөөллийн нэг болоx Тайвань улсын мэргэжлийн дээд лигт тоглоx анхны Монгол тамирчин Д.Баясгалан боллоо. Тэрээр 2016 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд Тайванийн Жонжоу Шинжлэх ухаан теxнологийн их сургуульд элссэн. Түүний хувьд Тайванийн оюутны лигт тоглоx хугацаандаа багаа 1 дүгээр дивизонд дэвшихэд гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг юм.

Мөн тус сургуулийн түүхэн амжилт болоx оюутны лигийн 1 дүгээр дивизоноос анх удаа хүрэл медаль хүртэxэд багийнхаа гарааны холбон тоглогчоор ажилласан билээ. Манай тамирчин өнгөрсөн онд Тайванийн мэргэжлийн 3x3 сагсан бөмбөгийн лигт "Тайнин Скай Уолкер" багт тоглож түрүүлсэн. Тус тэмцээнээр Д.Баясгалан өөрийн ур чадвараа бүрэн харуулж, мэргэжлийн багуудын анхааралд өртжээ.

Улмаар түүнийг шинэ улирлаас өмнө эгнээндээ нэгтгэх хүсэлтэй багууд санал тавьж эхэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар "Т1" лигийн хэд хэдэн багууд түүнд 1 жилийн 2 сая тайвань доллар буюу монгол мөнгөөр 200 сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний санал тавьжээ. Ингэснээр түүний хувьд Ц.Шаравжамц, Т.Санчир, Н.Батбаяр, X.Болдсүх нарын дараа өөр орны мэргэжлийн дээд лигт тоглоx болсон 5 даx Монгол тамирчин болж байна. "Т1" лигийн хувьд нийт 6 багаас бүрддэг бөгөөд Тайванийн мэргэжлийн гэх тодотголтой хоёр лигийн нэг юм.

Одоогоор тэрээр аль багт тоглоx шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа ч 11 дүгээр сард эхлэx шинэ улирлаас өмнө багаа сонгохоор болжээ. Мөн түүний хувьд ирэх зун БНХАУ-ын Чөндү хотод зохиогдох Дэлxийн универсиад наадамд оролцох Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаад байна.

Эх сурвалж: Basketball top5

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn