Э.Номинтуяа дагах барилдаан хийнэ

Э.Номинтуяа дагах барилдаан хийнэ

Италид болж буй жүдо бөхийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 70 гаруй орны 495 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас тус тэмцээнд дасгалжуулагч Г.Бат-Эрдэнийн хамт эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд есөн тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг-ийн жингийн барилдаанууд болох хуваарьтай. Манай тамирчдаас 66 кг-д А.Өсөхжаргал, эмэгтэйчүүдийн 52 кг-д Д.Сарантуяа, Э.Номинтуяа нар дэвжээнд гарсан. А.Өсөхжаргал "С" хэсэгт эхний барилдаанаа Румыний Раду Извореанутай хийж, цэвэр ялагдсан бол Д.Сарантуяа "А" хэсэгт Косово улсын Ерза Муминовикт хожигдсон юм. Харин Э.Номинтуяа "С" хэсэгт Чехийн Марие Полницкаг цэвэр, дараа нь Унгарын Роза Гиертасийг вазари үнэлгээгээр тус тус ялж, шөвгийн наймд шалгарсан. Гэвч хэсгийн аваргын төлөө Францын Хлое Девикторт ялагдснаар дагах барилдаан хийхээр боллоо.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn