АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхны тэгш эрхийн төлөөх тэмцэл түүхэн амжилтад хүрлээ

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос тогтоосон эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий урамшууллын мөнгөн дүн хоорондоо хол зөрүүтэй байдаг.
АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхны тэгш эрхийн төлөөх тэмцэл түүхэн амжилтад хүрлээ

АНУ-ын хөлбөмбөгийн эрэгтэй ба эмэгтэй шигшээ багийн тамирчид цаашид Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-ий урамшууллын мөнгийг тэнцүү хуваан авах түүхэн тохиролцоонд өчигдөр хүрлээ.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос тогтоосон эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий урамшууллын мөнгөн дүн хоорондоо хол зөрүүтэй байдаг. Мөн АНУ-ын зүгээс ДАШТ-д оролцож буй хоёр багт олгох урамшууллын хэмжээ ч хоорондоо багагүй зөрүүтэй.

Тэгвэл АНУ-ын Эмэгтэйчүүдийн Шигшээ багийн зүгээс сүүлийн хэдэн жилийн турш тэгш эрхийн төлөө тэмцэж, эрэгтэйчүүдийн шигшээ багийнхантай адил хэмжээний урамшуулал, цалин хөлс авах тэмцэл үр дүнгээ өглөө.

Энэ өвөл Катарт болох эрэгтэйчүүдийн ДАШТ-д оролцох багийн урамшуулал 440 сая ам.доллар, харин ирэх жил Австралид болох эмэгтэйчүүдийн ДАШТ-ий урамшуулал 60 сая ам.доллар юм. Тэгвэл одоо энэ хоёр ДАШТ-ий урамшууллын мөнгийг нэгтгэж, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн багт тэнцүү хувааж өгөхөөр боллоо.

АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг бол сүүлийн хоёр ДАШТ-д түрүүлсэн. Харин эрэгтэйчүүдийн шигшээ баг нь хөлбөмбөгийн хүрээнд дунджид тооцогдох баг юм.

“Хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрэх амаргүй байсан ч гэлээ эцсийн эцэст энэ бол зөв шийдвэр. Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан хүртэх ёстой зүйлээ л авч байгаа нь энэ. Үүний төлөө шаргуу тэмцлээ. Үнэндээ энэ шийдвэр ч оройтож гарч буй мэт санагдаж байна” хэмээн Эмэгтэйчүүдийн шигшээ багийн эрхийг хамгаалсан Уокер Циммерман мэдэгджээ.

Эх сурвалж: www.theguardian.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn