Ливерпүүлийн 25 тоглолт дараалан хожигдоогүй цуврал зогслоо

Тоглолтын шилдэг тоглогчоор Испани хагас хамгаалагч Пабло Форналс нэрлэгджээ.
Уэст Хэмийн эхний гоолын баяр
Уэст Хэмийн эхний гоолын баярAP

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Английн Примиер лигийн 11 дүгээр тойргийн тоглолтууд боллоо.

Лиг тэргүүлэгчдийн нэг Юрген Клоппын удирдсан Ливерпүүл клуб Уэст Хэмийн талбайд зочилж 3:2 харьцаагаар хожигдол амссан нь онцлох тоглолт байлаа.

Учир нь Ливерпүүл тус тоглолтын өмнө бүх тэмцээний турш 25 тоглолт дараалан хожигдоогүй үзүүлэлттэй байсан юм. Энэ нь тэдний хувьд 1893 онд хөлбөмбөгийн лигт элссэнээс хойших хамгийн урт хожигдоогүй цуврал байсан билээ.

Тоглолтын шилдэг тоглогчоор Испани хагас хамгаалагч Пабло Форналс нэрлэгдсэн бөгөөд багтаа дахин түрүүг авчирсан 2 дахь гоолыг оруулсан юм.

Уэст Хэмийн хувьд сүүлийн 4 тоглолтод хожил байгуулснаар 11 дүгээр тойргийн дараагаар 3-т бичигдэж эхэллээ.

Эх сурвалж: skysports.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn