Килиан Мбаппе тоглолтын эцсийн мөчид багаа хожилд хөтөллөө

Карло Анчелотти "Мбаппег барьж тоглохыг хичээсэн ч тэр өнөөдөр дийлдэшгүй байлаа"
ПСЖ-ийн хожлын баяр
ПСЖ-ийн хожлын баярAP

Европын хөлбөмбөгийн клубийн түвшин дэх хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн 2021/2022 оны улирлын хасагдах шатны эхний тоглолтууд энэ 7 хоногт эхэллээ.

Шөвгийн 16-ийн хамгийн сонирхолтой учраа ПСЖ, Реал Мадрид клубийн эхний тоглолт Парис хотноо явагдаж талбайн эздийн хожлоор өндөрлөв.

Килиан Мбаппегийн хожлын гоол
Килиан Мбаппегийн хожлын гоолAP

Хөлбөмбөг сонирхогчдын өндөр хүлээлтэд эхэлсэн тоглолтын үндсэн цагт гоол ороогүй хэдий ч шүүгчийн мэдлийн цагт ПСЖ-ийн залуу од Килиан Мбаппе өөрийн ур чадварыг харуулсан нэгэн гайхалтай гоолыг оруулж багаа хожилд хөтөллөө.

Реал Мадридын зүгээс хаалгач Тибо Куртуа гайхалтай хаалтуудаараа Парисын багийн хүчирхэг довтолгоог удаа дараалан зогсоож байсан бөгөөд Лионел Мэссигийн торгуулийн цохилтыг мөн хаасан юм.

Карло Анчелотти
Карло АнчелоттиAP

Тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд Реал Мадрид клубийн дасгалжуулагч Карло Анчелотти "Бид өрсөлдөгчийнхөө өндөр прессингээс гарч чадсангүй. Үүнийхээ үр дүнд гоолын боломжуудыг хангалттай гаргаж чадсангүй. Мбаппег барьж тоглохыг хичээсэн ч тэр өнөөдөр дийлдэшгүй байлаа.

ПСЖ ялимгүй давуу талтай болсон. Гэхдээ Бернабеуд 50,000 фанатуудынхаа өмнөх хийх тоглолтод үр дүнг эргүүлнэ гэж найдаж байна" гэсэн ярилцлагыг сэтгүүлчдэд өгчээ.

Эх сурвалж: uefa.com, realmadrid.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn