Иранд хөлбөмбөг үзэх гэсэн эмэгтэйчүүд рүү шингэн чинжүү цацжээ

Шүүхээс түүнд хорих ял онооно гэж айсан бүсгүй шүүхийн танхимд өөрийгөө шатаасан хэрэг гарсан.
Иранд хөлбөмбөг үзэх гэсэн эмэгтэйчүүд рүү шингэн чинжүү цацжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан хэсгийн Иран-Ливаны тоглолтыг эмэгтэйчүүд үзэх гэсэн ч стадионы хамгаалалтын албаныхан тэднийг нэвтрүүлсэнгүй. Дотогш нэвтрэхийг хүссэн эмэгтэйчүүд рүү шингэн чинжүү цацаж хөөсөн байна.

Ираны Тегеран хотноо болсон энэ тоглолтыг стадионд үзэхээр 2,000 гаруй эмэгтэй тасалбар авчээ. Ираны төр засаг Тегераны “Азади” стадионд очиж хөлбөмбөг үзэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргаснаа хэдэн сарын өмнө зарласан. Харин бусад стадионд эмэгтэйчүүд очиж хөлбөмбөг үзэж болох эсэх нь тодорхойгүй байсан юм.

2019 онд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо эмэгтэйчүүдийн стадионд тоглолт үзэх эрхийг сэргээхгүй бол Ираны Хөлбөмбөгийн Холбоонд хариуцлага тооцох тухай мэдэгдсэн юм.

Хөлбөмбөг үзэхийг хүссэн нэгэн бүсгүй эрэгтэй хүн болж хувцаслаад стадионд орсон ч илчлэгдэж, улмаар шүүхэд дуудагдсан. Шүүхээс түүнд хорих ял онооно гэж айсан бүсгүй шүүхийн танхимд өөрийгөө шатаасан хэрэг гарсны дараагаар Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо ийм мэдэгдэл хийсэн юм.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn