Оросын хөлбөмбөгийн шигшээ болон клубүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглолоо

Бид хөлбөмбөгийн талбайд л ялагчаа тодруулна гэж найдсан юмсан.
Оросын хөлбөмбөгийн шигшээ болон клубүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглолоо

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/ болон Европын Хөлбөмбөгийн Холбоо /UEFA/ өөрийн нэр дээр зохион явуулж буй тэмцээнд ОХУ-ын шигшээ болон тус улсын клубүүдийг оролцохыг хориглолоо.

Ингэснээр ОХУ-ын шигшээ баг ирэх намар Катарт болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-д оролцох боломжгүй боллоо. ОХУ-ын шигшээ баг ДАШТ-ий эрхийн төлөө энэ сарын 24-нд Польшийн шигшээтэй тоглох хуваарьтай байсан юм.

Мөн үүнээс гадна “Спартак Москва” баг Европа лигийн шөвгийн 16-д шалгарсан ч цаашид энэ тэмцээнд оролцох эрхгүй болсон учир Германы “РБ Лэйпциг” шөвгийн наймд шууд шалгарахаар болж байна.

ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Валерий Карпин энэхүү хоригийн тухай “ОУХХ-ны шийдвэр бидний сэтгэлийг их гонсойлголоо. Бид хөлбөмбөгийн талбайд л ялагчаа тодруулна гэж найдсан юмсан. ДАШТ-д оролцоно гэж мөрөөдөж яваа залуусынхаа өмнөөс их харамсаж байна. Тэдний мөрөөдөл, найдварыг үгүй хийчихлээ. Энэ хоригийг түргэхэн цуцалж, Оросын хөлбөмбөг дахин олон улсын тэмцээнд мөдхөн оролцоно гэж найдах л үлдлээ” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Gazeta

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn