
Бразилын нэрт довтлогч Роналдо хөлбөмбөгийн клубд дахин томоохон хөрөнгө оруулалтаа хийлээ.
Тэрбээр 2018 онд Испанийн хөлбөмбөгийн Реал Валъядолид клубийн 51%-ийн хувьцааг 30 сая еврогоор авч клубийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж байсан.
Тэгвэл нэрт довтлогч маань 1993-1994 оны хугацаанд тоглож, Европын хөлбөмбөгт очих эхлэлээ тавьж байсан төрөлх Крузейро клубийг худалдан авсныг албан ёсоор зарлалаа.
Тэрбээр Тара Спорт компаниар дамжуулан нийт 400 сая Бразил реал буюу ойролцоогоор 62.5 сая еврогийн төлбөр төлжээ.
Энэхүү мэдээлэл Өмнөд Америкт ихээхэн сенсаци болж байгаа бөгөөд Роналдог Бразилын лигээс жижиг баг худалдаж авч магадгүй талаарх мэдээлэл гарч байсан ч хэдий ч алдарт Крузейро клубийг авч буйг олон нийт огт таамаглаагүй байсан гэнэ.
Эх сурвалж: as.com