Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй тоглолт боллоо

Испанийн алдарт "Камп Ноу" цэнгэлдэхэд болсон тус тоглолтыг 91,553 үзэгч үзсэн нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тоглолт болжээ.
Камп Ноу цэнгэлдэх
Камп Ноу цэнгэлдэхAP

Аваргуудын лигийн шөвгийн 8-д учраа таарсан Испанийн Барселона болон Реал Мадрид клубүүдийн эмэгтэй багуудын тоглолт нэгэн түүхэн дээд амжилтыг тогтоолоо.

Испанийн Барселона хотод байрлах алдарт "Камп Ноу" цэнгэлдэхэд болсон энэ тоглолтод 5-2 харьцаатайгаар талбайн эзэд хожил байгуулсан бөгөөд 91,553 үзэгч үзсэн нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тоглолт болсон юм.

Өмнө нь 1999 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Розе Боул цэнгэлдэхэд болсон АНУ, БНХАУ болон Бразил, Норвегийн шигшээ багуудын тоглолтыг 90,185 хүн үзэгч үзсэн нь түүхэн дээд амжилт байсан билээ.

Эх сурвалж: Barcelona.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn