Английн Лигийн цомыг “Ливерпүүл” гардлаа

Кепа өрсөлдөгчийнхөө арван пенальтийг бүгдийг нь хаагаагүйн зэрэгцээ, өөрөө пенальти цохихдоо алдсанаар “Ливерпүүл” аварга боллоо.
Английн Лигийн цомыг “Ливерпүүл” гардлаа

Английн Лигийн цомын аваргын төлөө “Челси”-“Ливерпүүл” ням гарагийн орой тоглож, үндсэн цаг болон нэмэлт цагт гоолгүй тэнцсэн учир пенальтиар ялагчийг тодрууллаа.

Пенальтийн өмнөх “Челси”-гийн хаалганд дэлхийн хамгийн үнэтэй хаалгач Кепа Аррисабалагаг гаргаж, Эдуар Мэндиг суулгасан юм. Гэвч Кепа өрсөлдөгчийнхөө 10 пеналтийг бүгдийг нь хаагаагүйн зэрэгцээ, өөрөө пенальти цохихдоо алдсанаар “Ливерпүүл” аварга боллоо.

Ийнхүү “Ливерпүүл” түүхэндээ 9 дэх удаагаа тус цомын эзэн боллоо.

"Челси" - "Ливерпүүл" 0:0 /пенальтиар 10:11/

"Челси": Менди (Аррисабалага 120), Чалоба, Силва, Рудигер, Аспиликуэта (Жеймс 57), Канте, Ковачич (Жоржиньо 105), Алонсо, Маунт (Лукаку 74), Хаверц, Пулишич (Вернер 74).

"Ливерпүүл": Келлехер, Александер-Арнольд, Матип (Конате 90), Ван Дейк, Робертсон, Фабиньо, Хендерсон (Эллиотт 79), Кейта (Милнер 80), Диас (Ориги 97), Салах, Мане (Жота 80).

Шар хуудас: Ковачич, Канте, Хаверц — Александер-Арнольд.

Эх сурвалж: Daily Mail

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn