Камп Ноу бүрэн багтаамжаараа үзэгчдээ хүлээн авна

Барселона клубын хувьд дараагийн 3 тоглолтоо өөрсдийн Камп Ноу цэнгэлдэхдээ хийх хуваарьтай байгаа юм.
Camp Nou
Camp NouAP

Ковид-19 цар тахлын улмаас тогтоогоод байсан хориг арга хэмжээгээ Европын улсууд үе шаттайгаар сулруулж байна.

Испанийн хамгийн том бие даасан улс болох Каталоны ерөнхийлөгч Пере Арагонес "Бид соёл урлаг, спортын аливаа арга хэмжээг 100%-ийн дүүргэлттэйгээр зохион байгуулахыг зөвшөөрч байна. Харин үзэгчид зайлшгүй маск зүүх зайлшгүй шаардлагатай" гэж өнгөрсөн Баасан гаригт мэдэгдлээ.

Талбай дээрээ хийх тоглолтоо үзэгчдийн бүрэн дүүргэлттэйгээр хийх боломжтой болж буй нь эдийн засгийн хүндхэн нөхцөлд буй Барселона клубт ихээхэн дэмжлэг болох нь гарцаагүй юм.

Барселона клубын хувьд Валенсиа, Динамо Киев, Реал Мадрид клубуудтай хийх дараагийн 3 чухал тоглолтоо өөрсдийн Камп Ноу цэнгэлдэхдээ хийх хуваарьтай байгаа юм.

Эх сурвалж: mundodeportivo.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn