Италийн шигшээ багийн 37 тоглолт хожигдоогүй амжилтыг Испани зогсоолоо

Тоглолтын явцад Италийн шигшээ багийн ахлагч Леонардо Бонуччи хоёр шар хуудас авч, талбайд багаа арвууланг нь орхин гарсан нь тоглолтыг хувь заяанд ихээхэн нөлөөлсөн.
Италийн шигшээ багийн 37 тоглолт хожигдоогүй амжилтыг Испани зогсоолоо

Европын Үндэстнүүдийн лигийн шөвгийн дөрвийн эхний тоглолт болох Итали- Испанийн шигшээ багийн өрсөлдөөн өчигдөр боллоо.

Ферран Торресийн хоёр гоолоор Испанийн шигшээ энэ удаад 2:1-ээр ялалт байгуулснаар Үндэстнүүдийн лигийн шувтаргын тоглолтод шалгарлаа.

Ийнхүү Роберто Манчинигийн удирдаж буй Италийн шигшээ баг 2018 оны есдүгээр сард Үндэстнүүдийн лигт Португалын шигшээд хожигдсоноос хойш нэг ч хожигдолгүйгээр 37 тоглолт үргэлжилсэн амжилт зогслоо.

Тоглолтын явцад Италийн шигшээ багийн ахлагч Леонардо Бонуччи хоёр шар хуудас авч, талбайд багаа арвууланг нь орхин гарсан нь тоглолтыг хувь заяанд ихээхэн нөлөөлсөн.

“Бонуччи тэр хоёр шар хуудсыг авахгүй байж болох л байсан. Гэхдээ энэ хожигдол бидний хувьд сургамж, цочроо боллоо” хэмээн Роберто Манчини мэдэгджээ.

Испанийн шигшээ багтай Үндэстнүүдийн лигийн аваргын цомын төлөө өрсөлдөх баг өнөө шөнө тодрох ёстой. Шөвгийн дөрвийн нөгөө хос нь Бельги-Францын шигшээ баг юм. Тоглолт Улаанбаатарын цагаар 02:45-д эхэлнэ.

Эх сурвалж: ESPN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn