
Африкийн цомын 33 дахь удаагийн тэмцээний шөвгийн найман баг тодорлоо. Шөвгийн 16-гийн эхний зургаан тоглолтод Буркина-Фасо, Тунис, Сенегал, Гамби, Камерун, Марокко ялалт байгуулж, шөвгийн наймд шалгараад байсан бол өчигдөр Кот-д`Ивуар – Египет, Мали – Экваторын Гвинейн тоглолтууд боллоо.
Африкийн цомд 7 удаа буюу хамгийн олон удаа түрүүлсэн Египетийн шигшээ Кот-д`Ивуартай үндсэн болон нэмэлт үед 0:0-ээр тэнцээд, пенальтиар ялагчийг тодруулах болоход 4:5-аар илүүрхлээ. Үндсэн цагийн 88 дахь минутад Египетийн шигшээ хаалгачаа сольж Абу Габалийг талбайд гаргасан нь нүдээ олсон шийдвэр болж, Кот-д`Ивуарын хамгаалагч Эрик Байигийн цохилтыг хааснаар багтаа ялалт авчирлаа.
Мали- Экваторын Гвинейн тоглолт үндсэн болон нэмэлт цагт мөн гоолгүй өндөрлөж, пенальтиар Экваторын Гвиней ялагчаар тодорлоо.
Шөвгийн наймд:
Буркина Фасо – Тунис
Сенегал – Экваторын Гвиней
Гамби – Камерун
Египет – Мароккогийн шигшээ энэ сарын 29, 30-д тоглох болно. Африкийн цомын финалын тоглолт хоёрдугаар сарын 6-нд болох юм.